Улаанбаатар
Өнөөдөр / 2017.08.22
13
Өдөртөө
4
Шөнөдөө

Төрийн банк-Оюутны хөгжлийн зээлийн мэдээллийг ”Боловсролын шинэчлэл 2017” үзэсгэлэнгээс аваарай

2017 оны 4 сарын 21

Энэ сарын 21-24-ний өдрүүдэд буюу өнөөдрөөс эхлэн "Боловсролын шинэчлэл 2017" үзэсгэлэн "Мишээл экспо" төвд зохион байгуулагдаж эхлээд байна. БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Мишээл экспо” төв хамтран зохион байгуулж байгаа тус үзэсгэлэнд Төрийн Банк оролцож, жилийн 5 хувийн хүүтэй “Оюутны хөгжлийн зээл”-д хэрхэн хамрагдах талаар зөвлөгөө мэдээлэл өгөн оролцож байна.

Оюутнуудыг сургалтын төлбөрийн дарамтгүй болгох, Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээг бий болгох зорилгоор Монгол Улсын засгийн газраас Боловсролын зээлийн санг байгуулж, Оюутны хөгжлийн зээлийн журмыг баталж энэхүү зээлийг арилжааны банкууд 2017 оноос эхлэн олгож байгаа юм. Энэхүү зээлийн бүтээгдэхүүн нь оюутнуудад ямар нэгэн төлбөрийн дарамтгүй суралцах боломжийг нээж өгөх, өрхийн амьжиргааны зардлыг бууруулах, амьдрах чадамжийг дээшлүүлэхэд онцгой ач холбогдол бүхий зээл юм.

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн бүх их, дээд сургууль, коллежид амжилттай суралцдаг оюутнууд сургуулиа төгссөний дараа, ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн төлбөрөө төлөх нэн тааламжтай нөхцөлтэй, хамгийн бага хүүтэй “Оюутны хөгжлийн зээл”-ийг авах боломжтой бөгөөд тус зээл нь хүү бууруулах, богино хугацааны, урт хугацааны гэсэн гурван төрөлтэй.

 

  • Хүү бууруулах болон Богино хугацааны зээл нь цалингийн болон тэтгэврийн зээл авч ажлын 10 хоногийн дотор оюутны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг төлсөн, шинээр их, дээд сургуульд элсэгч ЭЕШ-ийн оноо 400 буюу түүнээс дээш оноотой, голч дүн хоёр болон түүнээс дээш байх зэрэг шаардлагуудыг хангасан байх юм.
  • Урт хугацааны зээл нь шинээр их, дээд сургуульд элсэгч ЭЕШ-ийн оноо 650 буюу түүнээс дээш оноо авсан, оюутны голч дүн 3,0 болон түүнээс дээш байх зэрэг шаардлагуудыг хангасан байна.

 

Нийт оюутан, эцэг эхчүүд та бүхэн нэн тааламжтай нөхцөлтэй уг зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Боловсролын шинэчлэл 2017” үзэсгэлэнд биечлэн ирж Төрийн Банкны ажилтнуудаас авах боломжтой.

 

ТӨРИЙН БАНК

Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан