Сонгинохайрхан дүүргийн ,,,дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч Б.Дэлгэрмөрөн гэх хүү энэ сарын 15-нд гэрээсээ гараад ор сураггүй алга болсон тухай мэдээ цахим сүлжээнд тархаж, улмаар хүү энэ сарын 20-ны өдөр эсэн мэнд олдсон талаар бид мэдээлсэн билээ.
Энэ талаар хүүгийн ээж “Хүү минь олдсон. Сайхан сэтгэлт ард түмэн ахан дүүс хамт олон найз нөхөд та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Одоохондоо хүүгээ амрааж байна. Эмчилгээ хийлгэж байгаа” хэмээн цахим хуудсандаа бичсэн байсан юм.
Тэгвэл хүүг хэсэг бүлэг залуус хулгайлж, нийтийн байранд хорьж байсан талаар эх сурвалж мэдээлэв. Хүүг хулгайлсан этгээдүүд өмнө нь хүүхэд хулгайлж байсан аж. Харин сураггүй алга болсон хүүгийнхээ талаарх мэдээллийг ар гэрийнхэн нь цахим ертөнцөд түгээснээр өмнө нь хүүхдээ алдаад олж байсан ээж тэдэнд мэдээлэл өгч ийнхүү хүү эсэн мэнд олдсон байна. Уг хэргийг цагаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Иймд эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тарих хараа хяналтаа сайржуулахыг зөвлөж байна.
Б. Батчимэг
Сэтгэгдэл (11)