УИХ-ын гишүүн О.Баасанхүү төрийн ордны коридорт ажлаа явуулахаар болсон.
Учир нь түүнийг өрөөгөө суллаж өгөхийг УИХ-ын Тамгын газраас шаардсан юм. Харин энэ шийдвэрийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү хууль бус хэмээн мэдэгдэж, УИХ-ын даргын өрөөний хажууд коридорт ажлаа явуулахаар болсоноо хэвлэлийнхэнд мэдэгдсэн.
Тэгвэл түүний энэ шийдвэр УИХ-ын Тамгын газрынханд таалагдаагүй бололтой. Хууль бусаар хөөгдсөн гэх О.Баасанхүү гишүүн төв талбай дээр монгол гэр барьж ажиллахаар болжээ. Түүний өрөөнд Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнийг тус өрөөнд оруулах аж.
Сүхбаатарын талбайд Монгол гэр барьж УИХ гишүүний албан тасалгааг нээхээр бэлдэж байна.
— Baasankhuu Oktyabri (@baasankhuu_o) April 24, 2017
Сэтгэгдэл (24)