Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн “Урьдчилан сэргийлэх хилийн хөдөлгөөнт бүлэг”-ийн 2 дугаар ээлж нь энэ оны гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 22-ны хооронд зүүн бүсийн хилийн цэргийн анги, заставуудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлээд ирлээ.
Хилийн хөдөлгөөнт бүлгийг мэс заслын их эмч, хошууч Х.Бат-Орших ахлан нийт 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр алслагдсан хилийн цэргийн анги, заставуудад ажиллаа. Нийт 1228 албан хаагч болон ар гэрийн хүмүүс хамрагдсан байна. Энэ үеэр нарийн мэргэжлийн үзлэг, оношлогоо хийгдсэнээс гадна эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, жижиг мэс ажилбар, шүдний эмчилгээ хийгджээ. Мөн эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, амны хөндийн эрүүл ахуй сэдвээр сургалт зохион байгууллаа.
Цаашид тухайн газар нутагт тэргүүлж буй өвчлөлийг эмчлэн эдгэрүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягт сургах, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.