Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын Г.Уянгыг тус намын даргаас хөөх эсэхийг өнөөдөр Дээд шүүх шийднэ. Тодруулбал Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын үүсгэн байгуулагч Ц.Баянбилэг намын дарга Г.Уянгыг намаасаа хөөсөн байна.
Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "УИХ-ын гишүүн асан Г.Уянга намын дарга болох гэж яарахдаа бага хурлын гишүүдийн гарын үсгийг хуурамчаар зурсан. Өнөөдөр хүртэл гарын үсэг зураагүй гэсэн 30, 40 гаруй гишүүд байна. Хүний гарын үсэг хуурамчаар зурах чинь гэмт хэрэг биз дээ. Бусдын үүсгэн байгуулсан намыг хуурамч гарын үсэг зурж намын дарга болно гэдэг чинь хууль, шүүхийн байгууллагыг залилан мэхэлж байгаа хэрэг. Монгол Улсад шударга шүүх гэж байдаг манай намын гишүүдийн улс төрийн эрхийг хангаж өгнө гэдэгт итгэж байна. Г.Уянгыг намын хурлаар ёс зүйгүй, багаар ажиллаж нам удирдах чадваргүй, намын эрх ашгийг өөрийн явцуу эрх ашигт ашигладаг. Энэ бүх намд үүссэн нөхцөл байдлыг намын удирдах дээд байгууллага шийдвэрлэж Г.Уянгад хариуцлага тооцон намаас хөөсөн" хэмээссэн байдаг.
Гэхдээ энэ асуудлаар шүүхэд маргаан үүсч, хоёр шатны шүүхийн шийдвэр УИХ-ын гишүүн Г.Уянгын талд гарсан байдаг. Гэвч намынхан нь эсэргүүцэн гомдол гаргаснаар, тэдний гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хэлэлцэх юм байна.
Б.Энхжин
Сэтгэгдэл (12)