Х.Бадамсүрэн Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал болсныхоо ихээхэн хэл аманд өртөөд буй.
Тодруулбал Эрдэнэт үйлдвэрийн захирлаар очингуутаа 01 тоот тушаалаараа өөртөө 300 саяар машин худалдаж авсан, 24 саяар байрандаа засвар хийлгэсэн, 180 саяар тансаг тавилгууд худалдан авсан гэх мэдээллүүд ар араасаа гарсаар байгаа юм.
Тэгвэл Х.Бадамсүрэн энэ талаараа өнөөдөр Уул уурхай яаманд болсон хэвлэлийн хурлын үеэр тайлбар өглөө. Тэрбээр “Манай үйлдвэр хоногт 1,5 сая долларын бүтээгдэхүүн олборлож байна. Миний нэр холбогдсон тавилга, машины асуудал байна. Ер нь үе үеийн захирлууд 570 машин унаж байсан юм билээ. Би энэ үйлдвэрийн Ерөнхий захирлын ажлаа өнгөрсөн 11 сарын 30–нд хүлээж авсан. ТУЗ-ийн 100 хувийн саналаар томилсон.
Машины асуудал 11 сарын 20-ны үеэр яригдсан юм билээ. Үүнийг Төрийн өмч бодлого зохицуулалтын газраас шийдсэн асуудал. Хэрвээ Ерөнхий захирлаар надаас өөр Дорж очсон байсан ч энэ машиныг унана. Надад машин унаа үзээгүй юм шиг, тансагласан зүйл байхгүй. Өмнө нь үйлдвэрийн Ерөнхий захирал, орлогч нарт байрыг засварлах, байр өгсөн тохиолдол байсан. Энэ жишгээр явсан асуудал. Түүнээс биш Х.Бадамсүрэн гэдэг хүн очоод ганцаараа тансагласан зүйл байхгүй” гэлээ.
Сэтгэгдэл (36)