Баянзүрх дүүргийн нутаг Улиастайд осол гарч, сургуулийн насны хүүхдүүд гэмтсэн байна.
Тодруулбал Улиастайн уулзвараас цааш 500 метрт автозамд өнөөдөр 13 цагийн орчимд "H.Country" маркийн автобус T.Prius маркийн хоёр автомашинтай мөргөлдөж, зорчигч гурван хүүхэд гэмтжээ.
Ослын газарт цагдаагийн алба хаагчид үзлэг, шалгалтын ажиллагаа явуулж байгаа тул тус чиглэлийн автозамд хөдөлгөөний ачаалал нэмэгджээ. Замын цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан зохицуулж байгаа боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удаашралтай байгаа аж.