Монгол генералуудын өдрийг угтаж "Монгол базальт" ХК-аас зохион байгуулдаг "Алтайгаас төрсөн алтан мөрдэстнүүд" хэмээх генералууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болж өндөрлөлөө. "Алтайгаас төрсөн алтан мөрдэстнүүд" хүндэтгэлийн ёслолд МУГЖ Г.Жаргалсайхан (Том Жагаа), МУГЖ С.Ганзориг, СТА Х.Батмэнд нарын Алтай нутгийн уран бүтээлчид ая дуугаа эгшиглүүлжээ. Засагтханы гал голомтоос төрсөн генералууддаа хүндэтгэл үзүүлэх уг арга хэмжээ нь 4 дэх жилдээ ёслол төгөлдөр болж байгаа юм. Энэхүү ёслолын арга хэмжээг зохион байгуулж буй Л.Ариунболд захиралтай "Монгол базальт" ХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.
Монгол цэргийн сүр жавхаа улам бадартугай.
Сэтгэгдэл (2)