Шадивлан зусланд байрлалтай "Ойн жим" амралтын газрын хашаанд тарвага орж иржээ. Эх сурвалжийн бичсэнээр нохойнд хөөгдсөн тарвага амралтын газрын хашааны завсараар орж ирэн амь "зулбасан" аж.
Тарвага зуслангийн зэрлэгшсэн нохдод бариулах, улмаар байгалийн гоц халдварт тарваган тахал өвчний голомт үүсэх аюул бодитой бий болоод байгаагийн нэг жишээ нь энэ. Тиймээс эрүүл тарвагануудыг амьдрах орчин нь илүү сайн бүрдсэн газарт тавих биотехникийн арга хэмжээг 6-р сард нийслэлийн Байгаль орчны газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж байна хэмээжээ.
Эх сурвалж: Battulga Erkhembayar
Сэтгэгдэл (7)