УИХ-ын чуулган үргэлжилж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хууль санаачлагч болоод ажлын хэсгийнхэнээс хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоонд тухайн байгууллагыг төрийн захиргааны байгууллага мөн гээд бичсэн хэрнээ өөр заалт дээр цэргийн захиргааны байгууллага байна гээд заачихсан байх юм. Тэгэхээр энэ хоёр зөрчилдөж байна. Үүнийг яагаад ингэж заасан байгаа юм. Мөн ШШГБ-ын алба хаагч эрх зүйн дээд боловсролтой байна гээд заасан байна. Үнэхээр бүгд дээд боловсролтой байх шаардлагатай юу. Хөрөнгө хураах, дуудлага худалдаа зохион байгуулах зэрэг маргаантай байдаг асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ. ШШ-ын гүйцэтгэлийн хувь хэдэн хувиар өсөх боломжтой вэ. Нээлттэй, хаалттай хорих ангийн тогтолцоо одоогийнхоос ямар алгаатай вэ?
Ажлын хэсэг: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо хувьд Засгийн газрын харьяа байгууллагын хувьд төрийн захиргааны байгуллага гэж тодорхойлсон. Харин төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг гэдэг утгаараа цэргийн цол хувцастай байх гэсэн саналыг оруулж ирсэн. Үүнийг хэлэлцүүлгийн хувьд ярилцах боломжтой. Цаашид УИХ-аас төрийн тусгай албаны асуудлыг нэг мөр авч үзэх шаардлагатай байх. Харин эрх зүйн дээд боловсролтой гэдгийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад ажиллаж байгаа бол дээд боловсролтой байх ёстой гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлдийн ажиллагааны бодит үр дүнд ямар өөрчлөлт орох вэ гэхээр хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр үаавал биелэгддэг байх ёстой гэдгийг суурь зарчим болгож хуулийн төслөө боловсруулсан. Хоёрдугаарт төлбөр төлөгч, төлбөр авагчийн хууль ёсны эрх зүйг ижил түвшинд хамгаалах ёстой. Өөрөө хэлбэл аль нэг талынх нь эрхийг илүүд тавихгүй. Гуравдугаарт ШШГүйцэтгэлийн ажиллагааг түргэн шуурхай хийж гүйцэтгэх ёстой гэсэн хүрээнд хуулийн шинэчлэлийг хийсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүсэх хугацааг хуульд тодорхой зааж өгсөн.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн арга хэмжээг авахдаа гүйцэтгэгч тодорхой хувь хэмжээ авдаг. Үүнийг хэрхэн зохицуулсан вэ. Урамшуулал авдаг тогтолцоо хэвээрээ байгаа юу?
-Ажлын хэсэг: Урамшуулал авдаг байдлыг халж байгаа. Одоогийн хуульд 5-10 хувь авна гэж заасан байдаг. Үүнийг болиулсан.
УИХ-ын гишүүн М.Билэгт: Шүүхийн шийдвэрийг байрыг нэмэгдүүлж хорьж цагддаг байдлаа болиод эмнэлгээ нэмэгдүүлэх хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Хорих ангид хоригдож байгаа хүмүүсийг нийгэмшүүлэх тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна. Хорих анги болгонд сэтгэл зүйч ажиллаж байгаа юу?
-Ажлын хэсэг: Хорих ангид хоригдож байгаа хүмүүсийг хорихоос суллагдахад нь нийгэмшүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Хорих ангиудад МСҮТ-үүд ажилладаг. Мөн нийгэм сэтгэл зүйн хэлтэс байдаг. Энэ нь гэмт үйлдлээ ухамсарлуулах, ахин гэмт үйлдлээ давтахгүй байх нөхцөл бололцоог олгох сургалт сэтгэл заслын хичээл ордог.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (5)