УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Билэг “Энэ хуулийг өмнөх парламентийн үед баталсан. Ард түмэнд дарамт болохуйц хууль байсныг энэ парламент засч байна. Өөрийн намынхаа нэр хүндийг ч бодолгүйгээр ард түмэндээ чичлүүлэн, чичлүүлэн засах гээд байж байна. Өнөөдөр өглөө АН-ын Бүлгийн дарга Д.Эрдэнэбат Зөрчлийн хуулийг хойшлуулъя гэдэг санал гаргачихаад өөрөө кнопоо дарсангүй. Ард түмэн үнэнийг ялгадаг шүү Д.Эрдэнэбат аа” гэв.
Сэтгэгдэл (9)