УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийн хийж байна. Гишүүд асуулт асууж, хариултаа өгсөөр байна.
УИХ-ын гишүүн Г.Тогтохсүрэн:
Зөрчлийн тухай хууль нэлээд маргаан дагуулж байна. Өмнө нь захиргааны хариуцлаганы тухай хууль болон 240 гаруй хуулийг зөрчлийг нэгтгэсэн гэж ойлгож байна. Энэ хуульд торгууль нэмэгдсэн үү. Засгийн газраас барьсан хуульд баривчлах ял байгаагүй. Гэтэл ажлын хэсэг дээр 3-4 зүйл дээр орсон гэж байна. Шоронжсон хууль гаргах гэж шүүмжилж байна. Үүнд тодорхой хариулт өгөөч. Хуулийн концевци өөрчлөгдчихсөн үү. Мөн аж ахуй нэгжид давхардуулан хариуцлага тооцохоор орж ирсэн байна. Нэг зөрчил дээр дарга, цэрэг хоёрт давхардуулан хариуцлага авч байгаа нь хэр зөв вэ.
Хууль зүйн сайд С.Бямбацогт:
Одоо Захиргааны тухай хууль болон салбарын 240 орчим хуулиар хариуцлага хүлээдэг. Энэ нь хэтэрхий замбараагүй болчихсон байсан. Үүнийг л цэгцэлсэн хэрэг. Салбарын хуульд ижил төрлийн зөрчлийг өөр өөр заасан байдаг. Жишээ нь хуурамч диплом гаргасан бол Боловсролын тухай хуулиар зөрчил гэж үздэг бол Эрүүгийн гэмт хэрэг гэмт хэрэг гээд заачихсан.
Хуулийн концевци өөрчлөгдөөгүй. Ажлын хэсэг дээр санал гарсан. Үүнийг УИХ дээр дэмжигдвэл өөрчлөгдөх магадлалтай. ААН давхар хариуцлага тооцох талаар асуулаа. Дарга нь ажилтандаа үүрэг өгч, хууль зөрчдөг. Ажилтан нь компаниа хохироох зорилгоор хууль бус үйлдэл хийсэн байвал яах вэ? Тиймээс аль алинд давхар хариуцлага ногдуулахаар оруулсан.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
Баривчлах шийтгэл өмнө нь 14 зөрчил дээр байсан. Харин Зөрчлийн хуулиар 4 зүйл дээр баривчлахаар оруулсан. Торгуулийн хэмжээ өссөн зүйл байхгүй. ААН дээр 100 мянган төгрөгөөс 100 сая төгрөг торгууль, хувь хүнийг 10,000-20 сая торгуультай болсон. Харин ч эсрэгээрээ торгууль буурсан.