УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр Л.Болд “Би энэ хуулийн Ажлын хэсэгт орсон. Гэвч цаанаа захиалагатай зүйлээ оруулж ирдэг ажлын хэсгийн үйл ажиллагааг эсэргүүцэж байна. Шоронжсон хууль гаргаж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Л.Болд өөрөө хуулийг өргөн барьж батлуулж байсан шүү дээ. Гэтэл түүнийгээ шоронжсон гэж хэлээд байх юм. Зөрчлийн тухай хуулиас улс төрийн ашиг хонжоо битгий хай. Энэ хуулийг нийгмийн зөвшилцлөлөөр батлах ёстой. Нээлттэй хэлэлцүүлгүүд хийх ёстой. Нуухыг нь авах гэж байгаа нүдийг сохолчихов. Амьдрал баян. Цаашид олон зүйл гарч ирнэ. Торгуулийн хэмжээ, тусгай зөвшөөрөл, эрх хасах асуудлыг нухацтай хандах хэрэгтэй” гэлээ.
Сэтгэгдэл (5)