-УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Энэ хуулийг МАН, АН-ын хууль биш гэдгийг гишүүд ойлгох хэрэгтэй. Энэ хууль бол Монгол Улсын иргэн бүртэй холбоотой учир үүнд хүний эрхтэй холбоотой олон буруу зүйл байгааг эргэн хараач гэдгийг хүсч байна. Энэ хуулийн зарчим зарим зүйл дээрээ алдагдчихаад байна. Зөрчил өнөөдөр ч манай улсад байна. Гэмт хэргийн шинжтэй зүйлийг энэ хуулиар зохицуулж болохгүй. Хулгай хийж, хүн гэмтээх нь зөрчил биш шүү. Зөрчлийг арилгах шаардлага энэ хуульд алга. Үүнийг яаж зохицуулах вэ. Албадан сургуулилтын зардал хаанаас гаргах вэ. Тусгай байр гэж юуг хэлээд байна вэ?
-УИХ-ын гишүүн Нямбаатар: Баривчлах байр нийслэл болон хөдөө орон нутагт байгаа. Энэ зүйл бол эрх зүйн тогтолцоонд өнөөдөр оруулж ирж байгаа зүйл биш. Баривчлах гэдэг нэрийг томъёо нь хамгийн оновчтой гэдэгт тогтсон. Жилд 5300 хүн баривчлах шийтгэлийг ногдуулдаг. Энэ тоо буурах болов уу гэж харж байгаа. Зөрчлийг эрүүгийн хэргээр зохицуулдаг хууль өнөөдөр үйлчилж байна. Бага гэлтгүй хүний хохирлыг барагдуулдаг болгоё гэж хуульд заасан. Зөрчлийн хууль нь хулгай, хулгиан хоёртой тэмцэх зорилго тавьж байгаа. Жижгээр танхайрсан хүмүүст хариуцлагыг нь чангаруулъя. Жижгээр хулгай хийж, үүнийгээ амьжиргааныхаа арга хэлбэрээ болгоод байгаа хүмүүст хариуцлага тооцдог болгох хуулийн үндсэн заричимтай.
Сэтгэгдэл (6)