УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ сарын 25-ны өдөр Хууль зүйн байнгын хороо ирцгүйгээр хуралдаж байгаа талаар шууд бичлэгийг цахимаараа дамжуулж хийсэн билээ. Бичлэгийн үеэр иргэн таныг хэдэн жил хорих вэ гэсэн асуудлыг 4-хэн гишүүн байнгын хороодын гишүүдийн өмнөөс нь шийдээд кнопдоод сууж байгаа талаар дурдсан. Тэгвэл Хууль зүйн С.Бямбацогт үүнийг гүтгэлэг гэлээ. Тэрбээр “Гүтгэлэг гэдгийг анхаарах ёстой асуудал юм. Өнөөдөр Эрүүгийн хуулиар гүтгэхийг гэмт хэрэг гэж тооцож байгаа бол Зөрчлийг хуулиар зөрчилд тооцож байгаа юм. Цаашлаад энэ асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой. Гүтгэхтэй холбоотой асуудал нийгмийг талцал хуваагдалд хүргэж байна. Энэ асуудлыг зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хамааруулж болохгүй. Гүтгэсэн гэсэн үндэслэлээр шалгагдсан хэргүүдийн тал нь хэвлэл мэдээлэл, тал нь иргэн аж ахуйн нэгж байсан. Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд уржигдрын байнгын хорооны хурал дээр О.Баасанхүү гишүүн биднийг гүтгэсэн. Хууль байнгын хорооны хуралдаан 11 гишүүний ирцтэй, түүнээс 7 гишүүн суучихсан хуралдаж байхад О.Баасанхүү 4 гишүүн сууж байна хэмээн гүтгэсэн. Энэ мэтчилэн гүтгэх асуудалд анхааралтай хандах ёстой” гэв.
Сэтгэгдэл (27)