Улаанбаатар
Өнөөдөр / 2015.08.05
21
Өдөртөө
7
Шөнөдөө

Хоригдлуудын өвөрмөц “гэр”

2012 оны 7 сарын 21
    Шорон бол гэм буруутай хүмүүсийг хүмүүжүүлэх, бурууг нь ойлгуулахын тулд байгуулагдсан газар. Гэхдээ шорон бүр хатуу дэглэмтэй, модон ор, усан шөлтэй байдаггүй. Тансаг зэрэглэлээс эхлээд боксын  хичээл заадаг, гурван хоригдолтой болохоороо ачааллаа даахаа больдог өвөрмөц шоронгууд олон байдаг аж.
Alcatraz-Ten-Most-Unusual-Prisons-in-the-World_thumb
1.    Арлын шорон. Энэ бол АНУ-ын Калифорни мужид байдаг дэлхийн хамгийн алдартай шоронгуудын нэг. Усан дунд, хадан дээр баригдсан энэ шорон маш олон кинонд гардаг. Энэ газар анх гэрэлт цамхаг, дараа нь цэргийн бааз, 1963 оноос хойш шорон болжээ. Ийм өвөрмөц байдал, шоронгоос оргоход хэцүү зэрэг нь кино найруулагчдын анхаарлыг ихэд татдаг аж. 29 жилийн турш нэг ч хоригдол эндээс оргож чадаагүй байна.
Cereso-Ten-Most-Unusual-Prisons-in-the-World_thumb
2.    Боксчдын шорон. Мексикт байдаг Сересто Четумалын шоронд бүх асуудлыг ширэн бээлийгээр шийддэг. Хоригдлууд хоорондоо маргалдсан тохиолдолд бээлий өмсгөн рингэн дээр гаргадаг аж. Тийм ч учраас сүүлийн 10 жилд нэг ч хүчирхийлэл гараагүй байна. Одоо боксын спортыг бүх хоригдлууддаа заадаг програмтай болжээ.
Bastoey-Island-Ten-Most-Unusual-Prisons-in-the-World_thumb
3.    Эко шорон. Норвегид байдаг энэ газрыг анх харсан хүн хорих газар гэж огт төсөөлдөггүй. Айлын томхон байшин шиг харагдах энэ шорон нь дэлхийн хамгийн бага харуул, хамгааллалттай газар аж. Харин  хоригдлууд энд аж ахуй эрхэлж, өөрсдийн хоол, хүнсийг олдог байна. Мөн тарьсан ногоо, тэжээсэн тахиагаа зарж мөнгө хадгалах боломжтой байдаг гэнэ.
Aranjuez-Ten-Most-Unusual-Prisons-in-the-World_thumb
4.    Хүүхдэд ээлтэй шорон. Испанид байдаг Аранжуизын шоронг дэлхийн хамгийн найрсаг шорон гэдэг. Энд хоригдлуудын гэр бүлийнхэн хүссэн цагтаа очиж болдог бөгөөд хүүхдүүдэд зориулсан өрөө хүртэл байдаг аж. Тэр өрөөнд хүүхдийн мэргэжлийн эмч нар хүртэл ажиллагдаг юм байна. Аранжуизын шоронг бусад газрынхан “тансаг сувиллын газар” гэж нэрлэдэг.
ADX-Ten-Most-Unusual-Prisons-in-the-World_thumb
5.    Эрүү шүүлтийн газар. ADX бол Колорода мужид байдаг дэлхийн хамгийн чанга, хатуу хамгаалалттай газар. 1994 онд байгуулагдсан бөгөөд жинхэнэ тамлан зовоох, эрүүдэн шүүх газар гэж нэрлэдэг. Хоригдлууд долоо хоногт наймхан цаг л бусад  хоригдлуудаа харах боломжтой. Бусадтайгаа ярих, харилцахыг тэр болгон зөвшөөрөөд байдаггүй аж.
Sark-Ten-Most-Unusual-Prisons-in-the-World_thumb
6.    Хоёр хүний шорон. Дэлхийн хамгийн жижиг хэмжээтэй шорон. Саркын арал дээр байдаг энэ шорон 1856 онд байгуулагдсан олон жилийн түүхтэй. Гэсэн ч гаднаас нь харвал жижиг мухлаг шиг санагдана. Энд ердөө хоёрхон хүн багтах бөгөөд зарим үед ачааллаа дийлдэггүй гэдэг.
Kresty-Ten-Most-Unusual-Prisons-in-the-World_thumb
7. Путины захилсан шорон. Крестигийн шорон хамгийн “бөөгнөрөл” ихтэй шорон гэдгээрээ рекорд тогтоогоод байгаа. Орост байдаг энэ шорон 3000 хүний багтаамжтай ч одоогоор 10 мянган хүн шахцалдан хоригдож байна. Нэг хоригдолд усанд ороход 15 минут оногддог . Крестийн шорон В.Путины зарлигаар Санкт Петербургт байгуулагдсан юм.
Justizzentrum-Ten-Most-Unusual-Prisons-in-the-World_thumb
8.Тансаг зэрэглэлийн шорон. Таван одтой зочид буудал эсвэл үнэтэй тансаг офиссын барилга шиг харагддаг ч энэ бол шорон. Сонирхолтой нь энд дандаа орон байрны хулгайчид байдаг аж. Жузиццитурм нэртэй энэ газар нь Австрид байдаг. Энэ улсад АНУ-тай харьцуулахад орон байрны хулгайгаар хоригдсон хүмүүс 40 хувиар илүү байдаг аж.
Б.Баяр

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан