Өнөөдөр 1000 ажил олгогчдын зөвлөгөөн болно. Уг зөвлөгөөнийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар хамтран Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгуулах юм.
Зөвлөгөөн 10 цагт эхлэх бөгөөд шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогчдыг шалгаруулахаас гадна хууль тогтоомжийг сурталчилах нээлттэй өдөрлөгийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, нийслэл болон 9 дүүрэг оролцож байгаа аж.
Зөвлөгөөнд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 1000 ажил олгогч оролцох бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, ЭМНДЕГ-ын удирдлагууд болон холбогдох газар хэлтсийн дарга нар оролцоно хэмээн эх сурвалж мэдээллээ.