Манай улсад “Исламын улс” бүлэглэлийн хоёр гишүүн орж ирсэн байж болзошгүй талаар зарим хэвлэл мэдээллээ.
Тодруулбал, дэлхий нийтэд түгшүүр төрүүлж буй “Исламын улс” бүлэглэлийн хоёр гишүүн Монголд орж ирсэн байж болзошгүй гэсэн мэдээллийг манай талд БНХАУ-ын Хилийн тагнуулын албанынхан өгч, эрэн сурвалжлах хүсэлт тавьсан байна.
Тагнуул, цагдаа, мэргэжлийн бусад албаныхан өмнөд хөршийн талаас ирүүлсэн мэдээллийг шалгаж байгаа аж. Энэ талаар цагдаа, тагнуулын байгууллагаас лавлахад мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
С.САРУУЛ
Эх сурвалж: www.polit.mn
Сэтгэгдэл (14)