Улаанбаатар
Өнөөдөр / 2017.09.23
11
Өдөртөө
0
Шөнөдөө

Шаргал үст, зодооны урлагт ухаангүй дурласан домогт Брюс Лигийн фото түүх

2017 оны 4 сарын 29

Алдарт жүжигчин, зодооны урлагийн багш, кино найруулагч, зохиолч Брюс Ли өдгөө ч домог болон амьдарч байна. “Таймс” сэтгүүл түүнийг 20-р зууны хамгийн нөлөөтэй 100 хүний тоонд Альберт Эйнштейн, Мартин Лютер Кинг, Адольф Гитлер нартай цуг оруулсан юм. Алтан луу хэмээн алдаршсан Брюс Лигийн амьдралын гайхалтай түүхийг фото зургуудаар нь хүргэж байна.

 

 

Брюс Ли 1940 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сан Франциско хотод мэндэлжээ. Түүний эцэг жүжигчин, ээж нь урлагийн хүн байсан бөгөөд Хонкогт амьдардаг байв.

 

 

Брюс Лиг жүжигчин болох эхлэлийг эцэг нь тавьж өгчээ. Тэрээр 12 наснаасаа жүжигчин аавынхаа бага насны дүрд тоглож эхэлсэн байна.

 

 

Брюс Ли 1956 онд анх удаа ядуу хүүхдийг өмөөрч зодолдож байв. Үүний улмаас сургуулиасаа хөөгдөж, дахин зодолдож, хөөгдөж, сургуулиа сольсоор. Сүүлдээ зодоон олширсны улмаас шилжих сургууль ховор болж эцэг эх нь Америк руу явуулав.

 

 

Ахлах сургуулийн Ли зодооны урлагийг бусдад түгээж эхэлжээ. Тэрээр 1960 онд ахлах сургуулиа төгсч Вашингтоны их сургуулийн жүжигчний ангид оров.

 

 

Оюутан Ли зодооны урлагаар хичээллэсээр, бас заасаар бас сурсаар 1964 онд их сургуулиа төгсчээ. Сургууль түүнд жүжигчний өндөр боловсролоос гадна бас нэгэн том бэлэг өгсөн юм. Тэр бэлгийг таван зургийн дараа хараарай.

 

 

 

Зодооны урлагийн хичээл.

 

 

Алдарт Айпи Мений хамт. Тэд хоёулаа агуу хүмүүс.

 

 

Брюс Ли зодооны урлагийг эзэмшихийн тулд өдөр бүр, тогтмол цагт шаргуу хичээллэх хэрэгтэй хэмээн сургадаг байв. Зодооны урлагийг сайн сайхны төлөө нийтэд түгээх нь түүний мөрөөдөл байжээ.

 

 

Тэрээр үнэхээр эрүүл чийрэг биетэй байв. Хожим тэрээр бүх цаг үеийн хамгийн эрүүл чийрэг эрэгтэйчүүдийн жагсаалтад хоёрдугаарт бичигдсэн юм.

 

 

Өнөөх том бэлэг энд байна. Брюс Ли сургууль нэгт оюутан Линда Эмерид хайртай болжээ. Тэд 1964 оны 10 дугаар сард хуримлав.

 

Хосууд хүү Брэндоны хамт.

 

 

Эцэг, хүү хоёрын аз жаргалтай мөч.

 

 

Бас л тэр гурав. Түүний хувьд гэр бүл нь амьдралын хамгийн үнэт зүйлсийн нэг байлаа.

 

 

Харин энд нэг бяцхан Ли нэмэгдсэн байна.

 

 

Сайн эцэг Брюс Ли эхнэр Линда, хүү Брэндон, охин Шанноны хамт.

 

 

Брюс Лигийн алдарт өшиглөлт. Түүний кинонууд 1970-аад оны үед Хонконгыг бас дэлхий дахиныг байлдан дагуулж байв.

 

 

Зодооны урлагт хайртай хүний бие. Тэр мөрөөдлөө биелүүлж чадсан, мөрөөдлөө кинонд ч мөнхөлж чадсан нэгэн болжээ.

 

 

Брюс Ли 1973 онд "Golden harvest" компанид жүжигчнээр ажиллаж байв. Тэд долдугаар сард "Enter the dragon" кино хийх үеэр Брюс Ли бэртэл авав. Ариун цэврийн өрөө орсны дараа ухаан алдан унасан түүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Эмч нар түүнийг халуун чичрэг өвчин туссан гэжээ.

 

 

Брюс Лиг өвчин туссан гэхэд хэн ч итгэхгүй байв. Учир нь түүний бие ихэд дордсоныг өвчин биш өш санасан хэн нэгний явуулга хэмээж байв. Одоо хүртэл үхлийн шалтгаан тодорхойгүй.

 

 

Домогт Брюс Ли 1973 оны долдугаар сарын 20-нд амьсгал хураав. Түүний цогцсонд 1000 гаруй удаа задлан шинжилгээ хийсэн ч өвчнөөр нас барсныг баталж чадаагүй юм.

 

 

Хожим Брюс Лигийн шарилын хажууд хүүгийнх нь шарилыг босгожээ.

 

 

Түүний тухай ном бэстселлэр болж байв.

 

 

Ийм нэгэн агуу түүхтэй хүний хөшөө Хонкогт бий.

 

 

Ийм нэгэн агуу түүхтэй хүний хөшөө Хонкогт бий.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 5
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан