Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын энэ жилийн бүртгэл орон даяар хоёрдугаар сарын 1-нд эхэлж, дөрөвдүгээр сарын 14-нд дууссан.
Боловсролын үнэлгээний төвийнхөн дүнг нэгтгэсэн бөгөөд энэ жил ЭЕШ өгөхөөр нийт 40.388 хүүхэд бүртгүүлжээ. Тэдний 87 хувь нь 2017 онд ерөнхий боловсролын сургууль төгсөж буй сурагч бол үлдсэн 13 хувь нь өмнөх оны шалгуулагч юм байна. ЭЕШ-д бүртгүүлсэн нийт шалгуулагчийн тоог хүйсээр нь авч үзвэл 18.435 нь эрэгтэй, 21.953 нь эмэгтэй. Түүнчлэн 17.499 шалгуулагч Улаанбаатар хотод бүртгүүлсэн бол 22.889 нь хөдөө орон нутгийнх аж.
ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн нийт хүүхдийн 78 хувь буюу хамгийн олон нь математикийг сонгожээ.