Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас консулын тойргийн нөхцөл байдалд үнэлэлт өгч, тус улсад хууль бусаар оршин суугаа иргэдийн эрх ашгийг хамгаалах ажил хийж, хэрэгжүүлж эхэлжээ.
Энэхүү ажлын хүрээнд тус улсад амьдарч, ажиллаж буй монгол эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс албадан нутаг буцаах шийдвэрийг гаргажээ.
Ингэхдээ, эхний ээлжинд визний хугацаа хэтэрсэн нялх хүүхэдтэй, хүнд нөхцөлд амьдарч байгаа, архины хамааралд орсон, сэтгэцийн эмгэгтэй, хэвтэрт байдаг иргэдийг монгол руу буцааж эхэлжээ. Тэдгээрийн дотроос эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байсан эмэгтэйчүүдийг ХДХВ/ДОХ-ын шинжилгээнд хамруулахаар болжээ.
Сэтгэгдэл (2)