Улаанбаатар
Өнөөдөр / 2017.07.28
31
Өдөртөө
13
Шөнөдөө

”Forbes” хамгийн өндөр цалинтай гүйцэтгэх захирлуудын нэрлэлээ

2017 оны 5 сарын 14

"Forbes" сэтгүүл хамгийн өндөр цалинтай гүйцэтгэх захирлуудын нэрсийг зарлажээ.



Уг жагсаалтыг "Jet.com" вебсайтын үүсгэн байгуулагч, 45 настай Марк Лор тэргүүллээ. Өнгөрсөн жилийн хугацаанд Марк Лорын орлого 236 сая долларт хүрсэн байна. Харин жагсаалтын хоёрдугаар байранд "Apple" компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк бичигдсэн байна. Тим Күүк нэг жилийн хугацаанд 150 сая доллар олсон байна. 



Дэлхийн хамгийн өндөр цалинтай гүйцэтгэх захирлуудын тоонд "Evercore Partners" компанийн захирлуудын зөвлөлийн тэргүүн Жон Вайнберг /124 сая доллар/, "Google"-ийн толгой компани болох "Alphabet" корпорацийн ерөнхий захирал Сундар Пичаи /106,5 сая/ болон "Tesla" компанийн ерөнхий захирал Илон Маск /99,7 сая доллар/ нар удаалжээ.

 

Х.Сарнай

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан