Улаанбаатар
Өнөөдөр / 2017.07.28
31
Өдөртөө
13
Шөнөдөө

Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хурал боллоо

2017 оны 5 сарын 15

Эдийн засгийн чиглэлээр сурч буй оюутан, судлаачдын судалгаа хийх чадварыг хөхиүлэн дэмжих, бүтээлийг нь нийтэд түгээн дэлгэрүүлж, олон нийтийн эдийн засгийн бодлогын талаарх ойлголтыг дээшлүүлэх, бодлого боловсруулахад оролцох оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкнаас оюутан, судлаачдын дунд зохион байгуулж буй 2017 оны эрдэм шинжилгээний бага хурал 2017/5/12-ны болж өндөрлөлөө. Энэ жилийн эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн бүтээлүүдийн чанар, оролцож буй оюутнуудын илтгэх чадвар урьд өмнөх жилүүдээс эрс дээшилсэн байгаа нь энэ удаагийн хурлын онцлог байлаа. Эрдэм шинжилгээний хурал 2 шаттай явагдсан бөгөөд хоёрдугаар шатанд оюутан, судлаачдын ангилалд тус бүр 5 бүтээл шалгарснаас доорх бүтээлүүд шагналт байрыг эзэллээ.

 

Судлаачдын ангилалд:

 

1 дүгээр байр - Оклахама мужийн их сургуулийн магистрант С.Мягмарсүрэнгийн гүйцэтгэсэн “Монгол улсын санхүүгийн мөчлөгийг тодорхойлох нь”;

 

2 дугаар байр - СЭЗИХ-ийн ахлах багш Д.Түвшинжаргал, эдийн засагч Д.Энхмандах нарын гүйцэтгэсэн “Монгол ба Казакстан улсын хувьд авилгатай эвлэрсэн институц инновацид саад болж байна уу”;

 

3 дугаар байр - МУИС-ийн докторант Ч.Анхбаяр, доктор П.Оюунбилэг, Р.Энхбат нарын гүйцэтгэсэн “Гадаад валютын нөөцийн оновчлолын асуудал”

 

Оюутны ангилалд:

 

1 дүгээр байр - МУИС-ийн оюутан Э.Намуунаагийн гүйцэтгэсэн “Төсвийн бодлогын макро эдийн засагт үзүүлэх нөлөөлөл: SVAR загвар”;

 

2 дугаар байр - МУИС-ийн оюутан Б.Батчимэг, Г.Санчирмаа нарын гүйцэтгэсэн“Боломжгүйн гурвалжин ба байгалийн баялагтай орнууд”;

 

3 дугаар байр - МУИС-ийн оюутан Э.Элбэгжаргалын гүйцэтгэсэн “Валютын ханшийн дэглэмийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө” сэдэвт бүтээлүүдтус тус шалгарлаа.

 

Эрдэм шинжилгээний хурлын хоёрдугаар шатанд тавигдсан илтгэлийг доорх холбоосоос үзнэ үү.

 

Судлаачдын ангилалд шалгарсан бүтээлүүд:

 

  1. Монгол улсын санхүүгийн мөчлөгийг тодорхойлох нь”;
  2. Монгол ба Казакстан улсын хувьд авилгатай эвлэрсэн институц инновацидсаад болж байна уу”;
  3. Гадаад валютын нөөцийн оновчлолын асуудал”;
  4. Банкны хямралыг урьдчилан таамаглах  индикаторуудыг тодорхойлохнь”;
  5. МУ-ын ААНБ, өрхийн санхүүгийн тогтвортой байдлын эрсдэлийг тодорхойлохнь” сэдэвт бүтээлүүд;

 

Оюутны ангилалд шалгарсан бүтээлүүд:

 

  1. Төсвийн бодлогын макро эдийн засагт үзүүлэх нөлөөлөл: SVAR загвар”;
  2. Боломжгүйн гурвалжин ба байгалийн баялагтай орнууд”;
  3. Валютын ханшийн дэглэмийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө”;
  4. Байгалийн баялагтай орнуудын мөнгө, ханшийн бодлого”;
  5. Түүхий эдийн үнийн мөнгөний бодлогод нөлөөлөх сувгийг шинжлэх нь: SVARЗАГВАР”.
Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан