Улаанбаатар
Өнөөдөр / 2017.05.30
25
Өдөртөө
8
Шөнөдөө

Байр суурь: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар эрх баригчид хатуухан үг дуулав

2017 оны 5 сарын 17

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар Зөвлөлдөх хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналуудыг улс төрийн намын дарга, удирдлагуудад танилцуулах "Үндэсний зөвшилцөл" арга хэмжээ өчигдөр Төрийн ордонд болсон. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар улс төрийн намуудын удирдлагууд байр сууриа илэрхийлсэн. Тэд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй. Гэхдээ энэ эрчээрээ буюу яаран сандран өөрчлөх нь буруу гэдгийг онцолж байсан юм. Тэгвэл улс төрийн намуудын удирдлагууд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ямар байр суурьтай байгааг хүргэж байна.  

 

                  

Б.Зоригоо: Улс төрийн намуудаар хэлэлцүүлсэн төдий нэр зүүх гэж байгаа бол уучлаарай шүү  

 

Бүгд найрамдах намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Зоригоо: 1992 оны сонгуулийг хэдэн сум, нэгдлийн дарга нар сууж байгаад гаргачихсан. Өөрөөр хэлбэл модон морьтой болчихсон учраас өөрчлөх нь зөв. Улс төрийн намуудын төлөөллийг ажлын хэсэгт оруулах ёстой байсан болов уу. Тэд өөрийн гэсэн үзэл баримтлал, концевцтэй орж ирэх байсан. Гэтэл өчигдөр урилга өгөөд өнөөдөр материал тарааж өгч хэлэлцүүлсэн төдий нэр зүүх гэж байгаа бол ёстой уучлаарай шүү. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй. Үүнд бид эргэлзэхгүй байгаа. Энд болохгүй зүйл байгаа.

 

Харин гоё сайхан хэллэгээр ард иргэдийн амгалан тайван, эрх чөлөө гэх мэт сайхан зүйл бичсэн ч дарга нарын эрх мэдлийн хуваарилалтын талаарх заалтууд л энэ өөрчлөлтөд орсон байна. Аливаа улсын үнэт зүйл нь ард түмэн байдаг. Гэтэл үндсэн хуулийн нэгийн нэгдүгээр зүйлд монгол хүн Монголын Улсын баялаг гэдэг үг яагаад байж болохгүй гэж. Энэ заалтыг оруулж болох байсан. Гэтэл дандаа дарга нарын эрх мэдлийн талаар заалт оруулчихсан байх юм. Мөн Монгол Улсын газар нутгийн тухай заалтыг яагаад оруулж өгөөгүй юм бэ. Монгол хүн байхгүй бол Монгол Улс гэж хэн нэрлэх юм. Монголын газар нутаг байхгүй бол биднийг хэн монголчууд гэх юм бэ. Тиймээс эдгээр заалт, өөрчлөлтүүдийг оруулах ёстой байсан юм болов уу.

 

Үндсэн хуульдаа алдаа завхрал гараад байгаа Сонгуулийн хуулийн завхарлыг тусгаад хуульчлаад өгөх хэрэгтэй. Манай улсад сонгуульд болохгүй байна гэж байгаа. Монгол Улсад хамгийн их өөрчлөгдсөн хууль бол Сонгуулийн тухай хууль. Гэтэл сайжирсан нь хаана байгаа юм. Хэрвээ өөрчлөөд сайжирдаг байсан бол өөрчлөөд сайжрахгүй байгаа хуулийг Үндсэн хуульдаа давхар тусгаж өгөөд тодорхой хэн ч өөрчилж болдоггүй дураараа эрх мэдэл авсан олонх нь шийддэггүй. Өнгөрсөн хавар бид АН-ынхан та нар дарвалзаж байгаад МАН-д арьсаа хуулуулав аа гэж хэлж байсан. Харин өнөөдөр есүүлэхнээ сууж байна. Үнэхээр хохь нь. Энэ мэт Үндсэн хуульд төрийн албан хаагчдыг улс төрийн намуудыг гишүүнчлэлгүйгээр хуульчилж өгөөч. Түүнийг нь улс төрийн намуудын тухай хуульдаа олигтойхон шиг өөрчлөхгүйгээр явуулаач. Манай танай гишүүн гэж л холиж солиод байгаа болохоос Монгол Улсын хөгжлийн төлөө сайн, муу юм хийсэн гэдгээр нь халж солихгүй байгаа шүү дээ.

 

Та бүхний тарааж өгсөн энэ өөрчлөлт чинь ямар нэгэн үзэл санаа алга. Тиймээс энэ хуульд өөрчлөлт оруулахын тулд бүтэн жилийн хугацаанд мэргэжлийн инстетиуци, хуульчид, Монгол Улсын төлөө санаа зовдог хүмүүс нийлж байгаад нэгдсэн нэг драпт гаргаж байгаад түүнийгээ иргэдэд нээлттэй хэлэлцүүлээч. Энэ бүхнийг анхаарч ажиллавал бид бүхэн хамтарч ажиллахад бэлэн байна.

 

Б.Цогтгэрэл: Үндсэн хуульд яг энэ өөрчлөлтийг хийвэл МАН-аас сонгогдох Ерөнхийлөгч л хүчтэй болно

 

МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл:Өнөөдөр үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа нь монголын баялагийг хувааж идэх гэсэн арга. Өнөөдрийн баячууд их мөнгөтэй болчихсон учраас та нарыг дарамталж байгаа. Энэ нь бодит байдал. Үүнд социал демкрат нам хоёр дахь удаагаа хөтлөгдөн оролцож, үндсэн хуулийг өөрчлөхөд гардан зохион байгуулж байгаагаа болих хэрэгтэй. Та нарт ёс суртахууны эрх байхгүй. Үндсэн хуулийн гацаа нь дордсон долоон өөрчлөлт юм байна гэдгийг бид өнөөдрийн хэлэлцүүлгээс ойлголоо. Гацаагаа гаргачихвал АН, МАН, монголын ард түмэнд ямар ашигтай байх юм бэ. МАН-д бол танай намаас сонгогдсон Ерөнхийлөгч хүчтэй Ерөнхийлөгч болно.

 

Эхлээд дордсон долоон өөрчлөлтөө буцаацгаа. Олон улсын байгууллагууд танай Засгийн газар үндсэн хуулийн бус Засгийн газар байна гэдгийг хэлээд байна. Яагаад гэвэл үндсэн хуулийн цэц нь танай Засгийн газар бишээ гэж хэлээд байхад та нар сонгоод хүмүүстэй гэрээ хэлэлцээр хийлгээд байна. Энэ нь яваандаа аюултай. Өөр хүчин Засгийн эрх авах юм бол та нарын Рио тинтотой хийсэн гэрээг чинь цуцалчихаж болно.  Яагаад гэвэл Үндсэн хуулийн 6.1-д ард түмнээс асуух ёстой гэж заасан байна.    

 

н.Төмөрбаатар: ҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой миний саналыг ойлгохгүй бол ичихгүй хэлээрэй

 

Судлаач Төмөрбаатар: Монгол Улсад тогтвортой байгаа ганц хууль нь үндсэн хууль. Улс төрийн тогтвортой байдал, Монгол Улс тусгаар тогтносон улс гэдгийг харагдуулж байгаа зүйл бол энэ. Ганц тогтвортой байгаа цонх хагалахгүй хийсэн хууль гэж брэнд болсон хуулиа самраад хаячих юм бол монгол Улсад улс төрийн тогтворгүй байдал үүснэ. АСЕМ ирээд танай удийн засгийн, улс төрийн хямрал чинь улс төрийн булчимгүй үйлдэлээс чинь гарч байна гэдгийг хэлсэн. М.Энхболд дарга адар гуйгаад явахад нь “Та нар гаргасан шийдвэртээ үнэнч байдаггүй учраас бид та нарт яаж итгэх юм бэ” гэж хэлсэн байсан. Бид нар Монгол Улсын иргэн хүн болохоор та нарын ард бас ичдэг.

 

Дэлхий биднийг Чингисийн сонгодог төр гэж судалдаг юм. Яагаад сонгодог юм бэ гэхээр сонгож авсан учраас. Чингис хаан бол энэ мянганы шилдэг хүн. Тэдний үр сад л энэ танхим сууж байна гэж би бодоод байгаа. Бид хоорондоо талхилцах ямар ч шаардлага шалтгаан байхгүй. Хэрэв ингэх юм бол ямар нэгэн өөр сонирхол байна. Энэ хуульд УИХ-ын гишүүн гэж хэн бэ гэдгийг нийт иргэн улсын ашиг сонирхолыг эрхэмлэн баримтална гээд заачихсан байгаа. Үүндээ л төвлөрөөд бүх хуулиа хий л дээ. МАН-ынханд иргэний зориг гаргаад бүгд намаасаа татгалзчих гэж уриалмаар байна. Чадах болов уу. Яагаад гэвэл үндсэн хуулийн үндсэн субект намын гишүүн биш. Энд нам сонгоно, нам төр барина гэсэн үг байхгүй нам гэсэн 5 үг л байдаг гэдгийг Лүндээжанцан дарга хэлсэн байсан. Тэр нь үнэн юм билээ. Монголын ард түмэн төр барина. Гэтэл та нар монголын ард түмний төр барих эрхийг нь дээрэмдэж авчихаад дордохын долоо албашиж, их хурлын тогтоол гарч баталгаажаагүй юм билээ ш дээ. Тэгэхээр үүнийгээ яаралтай хүчингүй болгоод, Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулбал судалгаа, хэлэлцүүлгийг маш сайн хийх хэрэгтэй. Энэ нэмэлт өөрчлөлт оруулах асуудалтай холбоотой би саналаа хүргүүлнэ. Түүнийг үзээд ухаан дутвал ичихгүй хэлээрэй. Би Үндсэн хуулийг бүтэн 10 жил судлаж, тангад ном шиг цээжилсэн. Бидэнд гарц байна.

       

Ардчилал гэдэг өнөөдөр ямар ч нэр өгсөн моодноос гарчихаад байна. Ямар ч нэр өгсөн нэмэргүй, дампуурчихаад байна. Тиймээс дэлхий шинэ үзэл санаа, шинэ аеди шинэ үнэт зүйл хайж байна. Түүнийг нь монголоос гаргая, энэ бол боломжтой зүйл гэж би харж байна.

 

Ц.Шинэбаяр: Ерөнхийлөгчийн сонгуулийг нь хар машинаар барьцаалж байгаад ҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулах гээд байна

 

Хамуг Монголын хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр: Үндсэн хуулиа өөрчлөхийн өмнө энэ ҮХ нь үүргээ хэрхэн гүйцэтгэсэн, зорилтоо биелүүлсэн эсэхийг дүгнэх ёстой. Хоёрдугаарт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Монгол Улс хөгжлийн ямар чиг зам дээр очиж, ард түмэн ямар ололт амжилтыг хүтэх үү гэдэг концевц нь тодорхой бус байна. Зүгээр л зөвлөлдөх нэрийн дор УИХ, Засгийн газрын бүтцийн хүрээнд яригдсан зүйлийг өнгө засал хийсэн төдий Үндсэн хуульд өөрчлөлт хийж байгааг нь эсэргүүцэж байна.

 

Тиймээс яаран сандран Ерөнхийлөгчийн сонгуультай хамт Ард нийтийн санал асуулга явуулж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь зохимжгүй. Харин ингэж яарч хийж байгааг хоёр шалтгаантай гэж үзэж байгаа. Нэгдүгээрт Гаднаас зохих хэмжээний даалгавар ирсэн учраас үүндээ захирагдан Ерөнхийлөгчийн сонгуулийг нь хар машинаар барицаалж байгаад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд байна. Засгийн газарт бүх эрхийг өгнө гэдэг нь Засгийн газар гадныханы захиалгат даалгаврыг УИХ-д оруулахгүйгээр шийддэг болгох гэсэн санаа яваад байна гэж харж байгаа. Хоёрдугаарт эрх баригчид сонгуулийн ирц бүрдэхгүй байж магадгүй гэж айгаад санал асуулга явуулах нэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд иргэдийн саналыг авах гэсэн оролдлого давхар явж байхыг үгүйсгэхгүй.   

 

Г.Уянга: Ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулж болохгүй

 

ТТЭНН-ын дарга асан Г.Уянга: Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаран хийж болохгүй. 2020 он хүртэл Үндсэн хуулийг өөрчлөх бүрэлдэхүүнийг эхлээд сонгох ёстой. Сум, дүүрэг, хорооноос Үндсэн хуулийг өөрчлөх бүрэлдэхүүнийг сонговол нийт 500 гаруй депутат бүрдэнэ. Ингээд энэ депутатууд 2020 онд Үндэсний зөвшилцлийг бүрэн хангаж байж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулж болохгүй.

 

 Л.Гүндалай:  Өмнөх долоон өөрчлөлт зөв байсан

 

Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай:  Одоо үйлчилж байгаа Үндсэн хуулийг би их сайн болсон гэж боддог. Хүний эрх, эрх чөлөө, төр хувь хүний хоорондох харилцаа, хувийн өмчөө зааж өгөөд ер нь үндсэн юмнууд нь орчихсон. Үүнийг үргэлж өөрчлөөд байх шаардлагагүй. Гэхдээ 25 жилийн хугацаанд ялангуяа Засгийн газрын тасралтгүй явах үйл ажиллагаанд зарим нэгэн гадаа үүсэх зүйлүүд гарч байсан. Тэрийг бол дордсон долоо гэж хүмүүс яриад байдаг би бол үгүй байх гэж боддог юм. Жишээ нь, Ерөнхийлөгч чинь Ерөнхий сайдаа оруулахгүй гацаагаад суучихдаг зэргийг болиулсан гайгүй заалтууд болсон гэж боддог. Хамгийн гол нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа тулгуур зарчмууддаа л хүрэхгүй байх ёстой. Төрөөс хүнийг дарангуйлахгүй байх хууль байвал дэмжинэ. Бусад жижиг гацаа үүсгэсэн зүйлсийг арилгах нь зүйтэй юм. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд харагдсан гацаад байгаа юмнууд бий шүү дээ. Ерөнхийлөгч жишээлбэл, шүүгч нарыг томилдог. Яагаад шүүгч нарыг тэр хүн томилох ёстой юм. Өмнөх долоон өөрчлөлт зөв байсан. Одоо санал болгож байгаа өөрчлөлтүүд ч гацааг арилгасан, амьдралд нийцсэн зүйл харагдаж байна.

 

Г.Ганбат: Яаран сандран, түргэн түүхий ард түмнээс санал асуулга авна гэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй

 

Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат: Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн, яаран сандран, түргэн түүхий ард түмнээс санал асуулга авна гэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ард түмэн хүлээлттэй байгаа. Энэ хүлээлтэд тохирсон өөрчлөлт хийгээд ирэхээр эсэргүүцэх юм байхгүй. МАН долоо хэмжиж нэг огтолно гэсэн. Үндсэн хуулийн өөрчлөлт процессын шинж чанартай байна. Үндсэн хуулийг маш нухацтай боловсруулах ёстой. Эрдэмтэн мэргэд, ард түмэн, улс төрийн намуудын оролцоог хангах хэрэгтэй. Ил тод нээлтгэй хиймээр байна.

 

Б.Батчимэг

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан