Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.18
-12
Өдөртөө
-19
Шөнөдөө

Өнөө шөнө зарим нутгаар хүчтэй шороон шуурга шуурна

2017 оны 5 сарын 17

Өнөөдөр Баян-Өлгий, Увсын нутаг, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүснэ. Мөн 18-19-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

Тодруулбал, 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 19-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус дулаан байна. 21-нээс нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...