Улаанбаатар
Өнөөдөр / 2017.09.23
11
Өдөртөө
0
Шөнөдөө

24 баримт: Нялх хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуульд тусгагдсан заавал мэдэх 24 заалт

2017 оны 5 сарын 18

Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай шинэчилсэн найруулгын төслийг баталсантай холбогдуулан тус хуулийн талаарх онцлох 24 заалтыг "24 баримт" булангаараа хүргэж байна. Хуульд Нялхсын сүүн тэжээл, эмчилгээний тусгай зориулалттай сүүн тэжээлээс бусад зургаан сар хүрээгүй хүүхдэд зориулсан бүх төрлийн хүнсийг импортлох, худалдахыг хориглоно. Төрөх эмнэлэг, хүүхдийн эмнэлгээс бусад хувийн эрүүл мэндийн байгууллагын доторх эмийн сан нь хуульд  заасан зориулалтын бүтээгдэхүүнийг худалдаж болно гэж заажээ. Өөрөөр хэлбэл, нярайн нэмэлт хоолыг хэрэглэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд эмчийн жороор, дээр нь эрүүл мэндийн байгууллага доторх эмийн сангаас авах юм байна. Тэгэхээр хүнсний нэмэлтийг дэлгүүрт зарахгүй бөгөөд хууль хэрэгжээд эхлэхээр дэлгүүрийн лангуун дээрх нярайн нэмэлт хоолнуудыг хураана гэж зарим эх сурвалжууд хэлж байна.

 

 

 

Заалт 1. Эхийн сүүгээр хооллох хүүхдийн эрхийг хангах, тэднийг өвчнөөс сэргийлэх, эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, гэр бүл төлөвлөлтийг хангах зорилгоор хүүхэд төрүүлсэн оюутанд тэтгэмжтэй нэг жилийн чөлөө олгоно.

 

Заалт 2. Оюутны жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг жил ажилласан гэж тооцох ба оюутны үндэсний тэтгэлэгийг цуг олгоно.

 

Заалт 3. Нялх, балчир хүүхдэд зориулсан бүх төрлийн сүүн тэжээлийн сав, баглаа боодол, шошгын нүүрэн хэсэгт дараах мэдээллийг байршуулна.

 

Заалт 4. Тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх тохиромжтой насны тоо;  "Эхийн сүүг агуулаагүй", "Эхийн сүү бол нялхсын хамгийн сайн хоол мөн" гэсэн санамжийг;

 

Заалт 5. Зөвхөн эрүүл мэндийн мэргэжилтэн зөвлөсөн тохиолдолд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэнэ" гэсэн анхааруулгыг.

 

Заалт 6. Нялхсын эмчилгээний тусгай зориулалттай сүүн тэжээлийн сав, баглаа боодол, шошгын нүүрэн хэсэгт энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараах мэдээллийг байршуулна.

 

Заалт 7. Хэрэглэх заалт дээр ямар өвчин, эмгэг, эсхүл эмнэлгийн нөхцөлд зориулан хэрэглэхийг дурдсан байх;

 

Заалт 8. "ЭМЧИЙН ХЯНАЛТАН ДОР ХЭРЭГЛЭ" гэсэн анхааруулга.

 

Заалт 9. Сүүн тэжээлийн сав, баглаа боодол, шошго дээрх үйлдвэрлэгчийн брэнд нэр, бусад бичвэрт уг бүтээгдэхүүнийг эхийн сүүтэй адилтгасан санаа, утга агуулга бүхий үг хэллэг ашиглахыг хориглоно.

 

Заалт 10. Буруу бэлтгэх, хадгалсантай холбоотой үүсэх эрүүл мэндийн эрсдлийг сануулсан анхааруулгыг "ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ" гарчгийн дор;

 

Заалт 11.  хэрэглэх зааврын хажууд "ДАВС, ЭСХҮЛ ЧИХЭР НЭМЖ БОЛОХГҮЙ" гэсэн том үсгээр бичсэн мэдээллийг.

 

Заалт 12. Чихэртэй өтгөрүүлсэн сүү, дуураймал сүүн бүтээгдэхүүн, малын сүүний савны үндсэн бүрэлдэхүүн, эсхүл шошгын нүүрэн хэсэгт "НЯЛХ ХҮҮХДЭД ЗОРИУЛАГДААГҮЙ" гэсэн анхааруулгыг монгол хэлээр том, тод үсгээр, ил харагдахаар бичнэ.

 

Заалт 13. Дор дурдсан бүтээгдэхүүнийг сурталчилахыг хориглоно:

 

  • 10.1.1.нялхсын сүүн тэжээл;
  • 10.1.2.сүүн тэжээл;
  • 10.1.3.нялх, балчир хүүхдийн эмчилгээний тусгай сүүн тэжээл;
  • 10.1.4.нялх, балчир хүүхдийн ундаа;
  • 10.1.5.угж, төрөл бүрийн хөхөлт, түүнчлэн цорго, соруул, хошуу, хөхөлт бүхий хүүхдийн зориулалттай аяга;
  • 10.1.6.энэ хуулийн 5.6-д заасан бүтээгдэхүүн;
  • 10.1.7.эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хэвлэл мэдээллээр сэрэмжлүүлсэн бүтээгдэхүүн

 

Заалт 14. Төрөх эмнэлэг, хүүхдийн эмнэлгээс бусад хувийн эрүүл мэндийн байгууллагын доторх эмийн сан нь энэ хуулийн 3.1.5-3.1.7-д заасан зориулалтын бүтээгдэхүүнийг худалдаж болно.

 

Заалт 15. Монгол Улсад нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний аюулгүй байдлыг хангах ажлыг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн салбар зөвлөл /цаашид “Салбар зөвлөл гэх”/ Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн дэргэд ажиллана. Салбар зөвлөлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн даргалж, салбар зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүн, ажиллах журмыг батална.

 

Заалт 16. Амаржих газар, тасаг нь эхийн сүүгээр хооллох боломжгүй хүүхдийн хоол тэжээлийн хэрэгцээг хангах зорилгоор эхийн сүүний нөөцийн банк байгуулж ажиллуулна. Эхийн сүүний нөөцийн банк байгуулах удирдамж, зааврыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

Заалт 17. Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан нь эх, эцэг, асран хамгаалагчдад хүүхдийн хооллолтын талаар зөвлөхдөө ёс зүйтэй, найрсаг, хүмүүнлэг харьцах.

 

Заалт 18.  Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага 3 хүртэлх насны хүүхдээ асрах хүсэлтээ гаргасан эхчүүдэд цалинтай чөлөөг олгох,

 

Заалт 19. Албан байгууллага, аж ахуйн нэгж нь ажилтнуудад зориулж  хүүхэд хөхүүлэх, хооллох, хүүхдийн живх солих орчинг бүрдүүлэх;

 

Заалт 20. Олон нийтийн үйлчилгээний байгууллага эх хүүхдээ хөхүүлэх, хооллох, хүүхдийн живх солих, саатуулах, тоглуулах орчинг бүрдүүлэх.

 

Заалт 21. Хүүхдийн үндсэн эрхийг дээдлэн хүүхдээ эхийн сүүгээр болон хөгжлийн онцлогт нь тохирсон, тэжээллэг,  эрүүл хоол хүнсээр хооллож тэднийг эсэн мэнд, эрүүл бойжих, хөгжих боломжийг бүрдүүлэх;

 

Заалт 22. Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний зохисгүй зар сурталчилгаа болон энэ хуулийг зөрчсөн үйлдлийг арилгуулахаар холбогдох төрийн байгууллагад  мэдэгдэх.

 

Заалт 23.  Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

Заалт 24. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

24tsag.mn

 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан