Улаанбаатар
Өнөөдөр / 2017.05.30
25
Өдөртөө
8
Шөнөдөө

Бадминтоны тэмцээнийг Emart ивээн тэтгэлээ

2017 оны 5 сарын 18

 

Бадминтоны Өсвөрийн улсын аварга 2017 тэмцээн Спортын төв ордны А зааланд амжилттай болж өндөрлөлөө. Сүүлийн жилүүдэд Бадминтоны спортоор хичээллэх хүүхэд, залуусын тоо эрчимтэй өсч байгаа нь энэ удаагийн тэмцээнээс харагдлаа. 11 дэх удаагийн өсвөрийн тэмцээнд 16 хот хөдөө, клуб нийлсэн 277 тамирчин 4 насны ангилалд ганцаарчилсан, хосын зэрэг 5 төрлөөр өрсөлдөн аваргуудаа тодрууллаа.

 

 

Нийт 60 гаруй тамирчид алт мөнгө хүрэл медалиар энгэрээ мялаасан бол багийн дүнгээр Архангай, Хэнтий, Дорнод аймгууд тэргүүлжээ.   Имартын хувьд бүх насны ангилал, төрлүүдэд амжилттай оролцон тэргүүн байр эзлэсэн тамирчид болон багийн шагнал урамшууллыг олгон ивээн тэтгэж ажилласан байна.

 

Өсвөрийн УАШТ-2017 багийн дүнгээр:

 

 

 

 

6-р сарын 20-25-ны хооронд Улаанбаатар хотод Бадминтоны олон улсын тэмцээн болох бөгөөд энэ тэмцээнээр олон улсын тэмцээнд оролцох өсвөр насны тамирчдыг сонгон шалгаруулж байгаагаараа онцлогтой юм. Монголын Бадминтоны Холбооны ерөнхийлөгч Б.Баттүшиг Монголын Үндэсний Олимпын Хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд Токио 2020 зуны олимпын наадамд Монголын багийг ахлан оролцохоор болсон байна.

 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан