Улаанбаатар
Өнөөдөр / 2017.07.28
31
Өдөртөө
13
Шөнөдөө

Найман настай хүүд нүдний болор суулгах хагалгаа амжилттай хийлээ

2017 оны 5 сарын 19

Улсын Гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ, Сондра нүдний эмнэлгийн эмч нарын хамтарсан баг 8 настай  хүүд нүдний болор суулгах, торлог шилэнцэрийн мэс засал эмчилгээг амжилттай хийжээ.

 

Уг хүүхэд 2016 оны 10 дугаар сард толгойдоо гэмтэл авсны улмаас зүүн нүдний торлог бүрхэвч хуурсан, болор бүрэн цайлттай байсан тул Улсын Гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ, Сондра нүдний эмнэлгийн нүдний эмч нарын бүрэлдэхүүнтэй зөвлөгөөн хийж олон шатлалтай мэс засал эмчилгээг цогцоор нь хийх шийдвэр гаргасан байна.

 

Мэс заслын дараа хүүгийн хараа сэргэж, биеийн байдал харьцангуй тогтвортой байсан тул эмч нарын зөвлөгөөний шийдвэрийн дагуу ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн нүдний мэс заслын тасагт шилжүүлж эмчилгээг үргэлжлүүлэн хийж байгаа аж.

Ж.Болор

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан