Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.22
-12
Өдөртөө
-21
Шөнөдөө

Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

2017 оны 5 сарын 19

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн.

 

Мөн  “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай”  УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх байсан юм. Гэвч Засгийн газрын гишүүд чуулганы хуралдаанд бүрэн оролцоогүй учир хэлэлцэх асуудлын жагсаалтаас хассан.

 

Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд "УИХ Засгийн газрын гишүүдийг хүлээж суудаг газар биш. Асуудлаа хэлэлцүүлэх үед Засгийн газрын гишүүд бүгдээрээ байх ёстой" гэгдийг анхааруулав.  Үдээс хойшхи чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...