АНУ-ын баазаас хулгайлсан автомашиныг Монгол руу гаргах байсан бүлэг этгээдүүдийн Өмнөд Солонгосын цагдаа нар баривчлан саатуулжээ.
Тэд Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн баазаас цэргийн зориулалттай гурван автомашиныг хулгайлж, нэгийг энгийн иргэдэд худалдаж, үлдсэн хоёрыг нь Монгол ба Шри-Ланкт худалдахаар хил давуулах гэж байхад нь цагдаа нар сэжигтнүүдийг баривчилсан байна. Бүлэг этгээдүүдийн дотор нэгэн америк цэрэг байжээ.
Тэд өнгөрсөн оны 6-9 дүгээр сард АНУ-ын баазаас тус бүр нь 40-70 сая воны үнэтэй “Humvee” загварын гурван автомашиныг хулгайлсан байна. Энэ талаар Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага “Манай улсад цэргийн зориулалттай тээврийн хэрэгсэл хулгайлж байсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Сэжигтнүүд эдгээр автомашиныг ашиглалтаас гарсан гэж актлаад баазаас гаргасныг илрүүллээ” хэмээн мэдээлсэн байна. Гурван автомашины нэгийг нь Өмнөд Солонгосын 54 настай иргэн кино зураг авалтад ашиглах гэж 11 сая воноор худалдан авсан байжээ.
Сэтгэгдэл (2)