Улаанбаатар
Өнөөдөр / 2017.05.30
25
Өдөртөө
8
Шөнөдөө

П.Цагаан III эмнэлэгт түргэн тусламжийн машин хандивлалаа

2017 оны 5 сарын 19

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан өнөөдөр Шастины нэрэмжит III төв эмнэлэгт түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө. Автомашиныг Япон улсад үйлдвэрлэж, тус улсын стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоногложээ. Тухайлбал хүчилтөрөгчийн аппарат, зүрхний үйл ажиллагаа хянах төхөөрөмж гээд шаардлагатай бүх зүйлийг суурилуулсан байна. Энэ нь хүний амьдралын чухал эрхтэн болсон зүрх мэдрэл, амьсгалын замын хүнд өвчтэй, тархинд цус харвасан хүнийг эмнэлгээс эмнэлэг, орон нутгаас нийслэлд зөөвөрлөх явцад бүх төрлийн яаралтай тусламж үзүүлэх боломжоор хангана.  Мөн олон хүнд цаг алдалгүй эмнэлгийн тусламжийг газар дээр нь үзүүлэх, ингэснээр амь нас эрүүл мэндийг нь хамгаалах боломж бүрдүүлж өгч байгаагаараа ач холбогдолтой.

 

 III төв эмнэлэг жилдээ 10-13 мянган зүрх мэдрэлийн өвчний яаралтай тусламж үзүүлдэг. Гэвч  түргэн тусламжийн гуравхан машинтай. Тэдгээр нь дөрвөн ээлжээр 24 цагийн турш  нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт түргэн тусламжийн дуудлагын дагуу үйлчилгээ үзүүлдэг юм байна.  2007 оноос хойш парк шинэчлэл хийгээгүй, автомашины элэгдэл их байдаг талаар тус эмнэлэгийн дарга Ц.Төмөр-Очир ярьж байв.  Түүнчлэн нийт  зургаан  түргэн тусламжийн машинтай байх ёстой. Өнөөдөр нэг машин нэмж дөрвөн машинтай боллоо. Дуудлагын автомашины хангалт, хүрэлцээгүй үед ийнхүү түргэн тусламжийн иж бүрэн төхөөрөмжтэй автомашин хандивлаж байгаа нь тус эмнэлгийнхэн болон өвчтөнүүдийн хувьд маш том дэмжлэг боллоо гэж онцлов.

 

 

Харин П.Цагаан “Би энэ эмнэлэгтэй зовлон, жаргалтай олон зүйлээр холбогдож байсан. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулахад шагналыг нь авчирч гардуулж байлаа.  Эдийн засгийн байдал хязгаарлагдмал энэ үед  хүн ардад нэн чухал,  эрүүл мэндийн тусламж  үзүүлдэг Шастины III төв эмнэлэгт  яаралтай түргэн тусламжийн машин дутагдалтай гэдгийг сонссон. Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээнд,  Японд ашиглаж байсан энэ автомашиныг оруулж ирж хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна.  Та бүхэн  олон хүний амь нас, эрүүл мэндийг аврах болтугай. Төрийн үйлчилгээ түргэн, түргэн тусламж нь бүр хурдан байх ёстой.  Жолооч нартаа хандаж эмнэлгийн машинд зам тавьж өгөх нь бусдын амь насыг аврахад таны оруулах нэмэр гэж ойлгож зам тавьж өгч байгаарай. Эрүүл байна гэдэг хамгийн дээд баян. Монгол хүн бүр эрүүл байгаасай гэж хүсье” гэлээ.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан