Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.22
-12
Өдөртөө
-21
Шөнөдөө

Барилга дээрээс унаж амиа алджээ

2017 оны 5 сарын 19

Өчигдөр буюу пүрэв гаригт Чингэлтэй дүүргийн 15 дугаар  хорооны чанх ард байрлах таван давхар барилга дээрээс хүн унаж, амиа алдсан хэрэг гарчээ.

 

“Буянт-Ас” компанийн мужаан, 40 настай Д арматурын бэхэлгээ хийх явцдаа халтирч унаж хүндээр гэмтсэн байна. Нэлээд хүнд  гэмтэл авсан түүнийг компанийн захирал нь эмнэлэг рүү хүргэх замд амьсгал хураажээ.

 

Тэрбээр тус компанийн үндсэн ажилтан байсан бөгөөд эхнэр, гурван хүүхдийн хамт айлын хашаанд гэрт амьдардаг байсан аж. Талийгаачийн ар гэрийхэн энэ хэрэгт "Буянт-Ас" компанийг буруутгаж буй бөгөөд хэргийг цагдаагийн газар шалгаж байна.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 3
  • 0
  • 1
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...