Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Гааль татварын ерөнхий газрын Замын Үүд суман дахь Гаалийн байцаагч нарт холбогдох авилга хээл хахуулийн гэмт хэргийн шүүх хурал хойшлогдож энэ сарын 31-нд болохоор боллоо.
Уг хэрэгт холбогдсон 36 хүнд холбогдох шүүх хуралдаан энэ сарын 15-ны 08:30 цагт товлогдсон байсан ч гурван өмгөөлөгчийн хурал давхардсан үндэслэлээр ийнхүү хойшлогдоод байгаа юм.
Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Гааль, татварын ерөнхий газрын нэр бүхий алба хаагчдыг авлигын хэргээр өнгөрсөн оны гуравдугаар сарын 30-наас эхлэн АТГ-т шалгаж эхэлсэн. Тэднийг албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас хээл хахууль авч байхад үйлдэл дээр нь баривчилсан байдаг.
Сэтгэгдэл (1)