Улаанбаатар
Өнөөдөр / 2017.09.23
11
Өдөртөө
0
Шөнөдөө

Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар Ч.Насантогтохыг томилжээ

2017 оны 5 сарын 19

Ардын багш, Хөдөлмөрийн баатар, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтохыг Биеийн тамир спортын газрын Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар томилжээ.

 

Тэрбээр энэ албанд ирэхийн өмнө Үндэсний шигшээ багийн албаны даргын албыг хашиж байв. Харин түүний оронд ҮШБА-ны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Э.Билэгтийг томилсон байна. Ерөнхий дасгалжуулагч нь Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдын сургалт, дасгалжуулалт, онол арга зүйг удирдан чиглүүлдэг ажил юм.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан