Эрдэнэт хүний алтан амийг авардаг хэмээж, хүндэт доноруудыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах шийдвэрийг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ.
“Хүндэт донор” цол, тэмдгийг 35 удаа буюу 12 литр түүнээс дээш хэмжээгээр цус хандивласан донорт олгодог байна.
Нийслэлийн хэмжээнд хөдөлмөрийн насны 256 орчим "Хүндэт донор" байдаг ажээ.