2017 оны 05 дугаар сарын 20-ны 20 цагаас 05 дугаар сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 16-21 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө сэрүүсч 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, орон шуурга шуурна. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө сэрүүсч нутгийн хойд хэсгээр 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 10-15 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө сэрүүсч Дундговийн нутгаар 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 13-18 градус, нутгийн зүүн хэсгээр 9-14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө сэрүүсч 0-2 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.
2017 оны 05 дугаар сарын 22-ноос 05 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 22-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 23-29 градус дулаан байна.