Иргэн У нь бусадтай бүлэглэн төрийн байгууллаг, албан тушаалтны нэрийг барьж 54 аж ахуй нэгжээс их хэмжээний мөнгө залилсан хэрэг гарчээ.
Тэд барилга нураалт, угсралт, автозамын ажил гүйцэтгэх тендерийн ажил авч өгнө хэмээн 65 удаагийн хууран мэхлэлтээр ойролцоогоор 2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Уг хэрэгт Мөрдөн байцаах адбаны Залилан, хөрөнгө завших гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагчид шалгаж байгаа аж.
Иймээс цангдаанмийн байгууллагаас иргэдийг аливаа төрлийн банкны зээл богино хугацаанд гаргаж өгнө гэсэн зар, өөр мэдээллийг дагуу бусдад урьдчилгаа мөнгө өгч залилах гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлүүлж байна.