Энэ өдрүүдэд ОХУ-ын “Зөн билгийн тулаан”-ын ялагч Дмитрий Волхов Монголд ирээд буй. Тэгвэл тэрбээр хэсэг нөхдийн хамт 32 хүүхдийн ээж сайхан сэтгэлт Сарнай бүсгүйн гэрт очиж, асрамжийн газар барих аянд нь нэгдэж, хандив өргөжээ. Тэрбээр сэтгэлийн дэм болж, хүүхдүүдтэй нэгэн өдрийг өнгөрүүлсэн байна. н.Сарнай хэмээх нэгэн эмэгтэй 0-16 насны хогийн цэг дээрх амьдралын бололцоогүй 30 гаруй хүүхдийг өсгөж, сургууль цэцэрлэгт явуулдаг.
Тэрбээр оёдол, засвар хийж олсон мөнгөөрөө хүүхдүүдээ тэжээдэг гэнэ. Энэ тухай Сарнай хэлэхдээ “Би өөрөө хүүхэд насаа хогийн цэг дээр өнгөрүүлж бие муутай ээж нялх дүү нартаа хоолны мөнгө олж өгч явсаар сургуульд нэг ч суух боломж гараагүй. Үеийнхээ хүүхдүүдэд харагдахгүйн тулд өглөө үүрээр гарч, шөнө харанхуйд гэртээ ирдэг байлаа.Тэр л хүүхэд насны минь мэдрэмж, намайг шаналгаж зовоодог. Хичээлдээ явж буй хүүхдүүдэд атаархаж сургуульд сууж үзэх юмсан гэж мөрөөдөж явсаар нас минь хэтэрч, хог түүж газартай болж овоохойд амьдарч хогоо түүсээр орон гэртэй болж, тэндээ хогийн цэг дээрээс хүүхдүүдийг авчрах болсон.
Эхлээд ядахдаа хооллож байх юмсан гэж бодож хооллож явсаар яваандаа гэртээ байлгах болов. Улмаар цэцэрлэг сургуульд явуулчих юмсан гэж бодсоор одоо ингээд 30-хүүхдийн ээж болсон доо... Өглөө хүүхдүүдийнхээ формыг нь өмсгөөд, цайг нь уулгаад хичээлд нь хүргэж өгөх надад маш их жаргал, шаналал хоёрыг өгдөг” хэмээн ярьсан удаатай. Түүнд зургаан ханатай гэр бэлэглэсэн сайн санаат хүмүүсийн ачаар хоёр ээжийг Хогийн цэгээс татаж хажуудаа аван, ажиллуулж цалинжуулдаг юм байна.
Сэтгэгдэл (17)