УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдааны эхэнд Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулгыг сонгуультай хамтатган явуулах бол санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө санал асуулгыг товлон зарлах тухай Ард нийтийн санал асуулгын тухай хуульд заасан байдаг. Харин ирэх зургаадугаар сарын 26-ны өдөр явуулахаар товлосон Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль хүртэл 45 орчим хоног үлдээд байна. Тиймээс хуульд заасан санал асуулга явуулах хугацааг өөрчилснөөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай хамтатган зохион байгуулах боломжтой хэмээн хууль санаачлагчид үзэж байгаа аж.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Ард нийтийн санал асуулгын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулъя гэдэг санал Засгийн газраас орж ирсэн. Тов зарлах хугацааг 65 бус 21 хоног болгоё гэж оруулсан байна. Ард нийтийн санал асуулгын хуулийн өнгөрсөн парламентын үед өөрчилсөн. Цаг хугацаа яагаад 65 гэдгийг зөвөөр ойлгоосой гэж бодож байна. Ард түмэндээ санал асуулга авах гэж байгаа асуудлаа ойлгуулан таниулах хугацааг 65 хоног. Үүнийг 21 болгож байгаа юм байна. Хэр бодитой хугацаа вэ. Ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулж болохгүй. Тиймээс хойшлуулах нь зөв.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (3)