"Акуа фитнесс" төв ирэх 6 сарын нэгэн буюу Эх үрсийн баярыг тохиолдуулан хүүхдүүдтэйгээ хамт ирж байгаа бүх ээж нарт 50 хувийн хямдралаар бэлэг барихаар болжээ. Хүүхдийн баярт зориулан гаргаж байгаа тус хямдралаар нэг хүүхдийн төлбөрөөр хоёр хүүхэд явах боломжтой гэсэн үг аж. Хүүхэд бүхэн усанд дуртай. Усанд цагийг өнгөрөөж, тоглож наадахад хичээлийн стресс ядаргаа нь тайлагдаж, бие бялдар нь эрүүл чийрэг болохоос гадна өсөлтийг нь дэмждэг байна. Тиймээс хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарахтай зэрэгцээд өөрсдийнхөө бие галбирийг гоолиг болгоорой ээжүүдээ.
Холбогдох утас: 70001221