УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Хуралдааны төгсгөлд УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан намынхаа гишүүдийн өмнөөс чуулганаас "чөлөө хүслээ".
Тэрбээр “Ардчилсан нам өнөөдөр Үндэсний бодлогын хорооны анхдугаар хуралдаанаа хийнэ.
Үүнтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн есөн гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох боломжгүй болсон. Ийм учраас өнөөдрийн чуулганы үдээс хойших хуралдааныг хойшлуулж өгөх хүсэлтээ УИХ-ын дарга болон УИХ дахь МАН-ын бүлэгт уламжилж байна” гэв.
Энэ хүсэлтийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа болон УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авсан байна.