Цэндсүрэн Дэлгэрсайхан гэх цахим хэрэглэгч “Нэг хужаа эмэгтэй 3 монгол жаахан охиныг хулгайлчиасан явж байгаад сая Тэди төвөөс баригдлаа” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ. Хулгайлагдсан охидын нэг нь утас үзэж байсан эмэгтэйд "Эгчээ бид нарыг хулгайлчихлаа авраач, машинд дахиад зөндөө хүүхэд байгаа" хэмээн дуулгаж, улмаар хэл авсан эмэгтэй цагдаад дуудлага өгсөн байна. Энэ талаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс тодруулахад "Мэдээлэл үнэн эсэхийг шалгаж байна. Тун удахгүй мэдээлэл өгнө" гэлээ. Бид энэ талаар эргэн мэдээлнэ.
Сэтгэгдэл (1)