Тун удахгүй хүүхэд бүхний хүсэн хүлээдэг баяр болох Эх үрсийн баяр болох гэж байна. Аав, ээжтэйгээ ханатлаа тоглож, амттанд бялуурч нэг өдөр ёстой хаан мэт загнах өдөр айсуй. Гэвч хүүхдүүд энэ жил баяраараар ах, эгч нарынхаа тоглолтыг бус арсалдсан улс төрчдийн гар, хөл болсон эмэгтэйчүүдийн нүцгэн биеийн үзэх нь.
Өнгөрсөн “Март-8” буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр гурван эмэгтэй хагас нүцгэн байдалтайгаар Сүхбаатарын талбай дээр жагсаал хийсэн нь олны анхаарлыг ихэд татсан билээ. Өмнө нь эмэгтэйчүүд ийм зориг гаргаж байсангүй. Цагаан хоолой барин зөвхөн дуу хоолойгоороо тэмцэлээ илэрхийлж байснаас бус биеэрээ тэмцэл хийсэн нь анхных байсан тул нийгэм ч тэднийг сайнаар хүлээж авсан. Үнэхээр бид тэмцэхгүй бол хөл, толгойгоо алдаж байна гэдгийг харсаар, мэдсээр байв ч хөдөлж, хийсэн нь цөөхөн бас үр дүн муутай байсан тул тэднийг дэмжсэн. Өөр нэг шалтгаан нь тэдний тэмцлийн шалтгаан байв. Өнөөгийн улс төрд оффшор данс харанга дэлдээд буй. Улстөрчид төрөөс идсэн хөрөнгөө тэр дансандаа нууж, АТГ-ыг ар хударгаар нь тавьж байсан тухай мэдээ, мэдээлэл хангалттай байсаар атал өнөөгийн эрх баригчид ямар нэгэн шийдвэртэй алхам хийхгүй байсан нь ард олны дургүйцлийг хүргэж байсан юм.
Тэгвэл бас нэг хэсэг эмэгтэйчүүд нүцгэн жагсах гэнэ. Жагсаалын нэр нь тагнуул, жагсах хэлбэр нь бүрэн нүцгэлэх гэнэ.
Тэгвэл бас нэг хэсэг эмэгтэйчүүд нүцгэн жагсах гэнэ. Жагсаалын нэр нь тагнуул, жагсах хэлбэр нь бүрэн нүцгэлэх гэнэ.
Өнгөрсөн мягмар гаригт Иргэдийн шудрага шүүх ТББ-ын дэргэдэх ээжүүдийн холбооны тэргүүн Ч.Алтанзагас болон Б.Болор-Эрдэнэ, н.Чанцал гэх ээжүүдийн төлөөлөл мэдээлэл хийж, ирэх зургадугаар сарын нэг буюу Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр бүрэн нүцгэн жагсаал хийнэ гэдгээ мэдэгдэв. Тэд “Бид УИХ-ын дэд дарга, УИХ-ын Ц.Нямдоржид хандаж Баатар генералын хэлж байгаагаар Та Хятадын тагнуул мөн үү, 27 жил Монголын хууль зүнй салбарыг гартаа атгаж байсан та оффшорчдын асуудлыг хэрхэн шийдэх талаах шаардлага нэхэмжлэл явуулсан. Өмнө нь гурвуулаа хагас нүцгэлсэн бол энэ удаа 21 эмэгтэй бүрэн нүцгэлж эсэргүүцлийн жагсаал хийнэ. Эх орон ард түмэн авлигад идэгдэж, сүйрээд байна.
Энэ төрийг хяналттай болгож, ард түмний өмнө Хятадын тагнуул мөн эсэхээ баримт нотолгоотойгоор тайлбар өгөхийн шаардаж байна. Авлигалчид, оффшорчид ичихгүй бол бид ичихгүй. Үндсэн хуулинд 10-р зүйлийн 1-т зааснаар Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг төр иргэний өмнө хариуцна гэж заасан байдаг. Үүний дагуу УИХ-н дарга Ц.Нямдоржид албан бичиг хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу өгсөнгүй. Тавдугаар сарын 31-ныг хүртэл иргэддээ тодорхой хариу өгөхгүй бол хүүхдийн баяраар төрийн ордны өмнө бүтэн нүцгэн жагсаал хийнэ ” гэв.
Авлигалчид, оффшорчид, тагнуулчидтай тэмцэх нь зүйн хэрэг. Гэхдээ хүүхдүүдийнхээ ганц эрхийх нь өдрөөр хүний ёсонд үл нийцэх зүйлээ харуулж үлгэр дууриалал болох хэрэг юун. Харин ч эрхийг нь зөрчиж, элдвийг үзүүлэх бус уу.
Иргэдийн шударга шүүх ТББ-ыг Х.Бат-Ялалт гэх удирддаг. Тэрээр хэд хоногийн өмнө мэдээлэл хийж “УИХ-ын гишүүн Ц.Нямдорж 27 жилийн турш төрд зүтгэхдээ “тагнуул” нэр зүүн ажилласан. Ийм ноцтой нэр зүүсэн хүн яагаад суудалдаа суугаад байна вэ. Хэрэв тагнуул биш байсан бол биш гэдгээ батлан харуулмаар юм. Тиймээс бид энэ асуудлыг шалгуулах гэтэл өөрсдөө хохирч 20 сая төгрөгөөр торгууллаа. Мөн Ц.Нямдоржоос үнэнийг тодруулахаар асуусан боловч хариу ирээгүй” хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл тус байгууллагынхан Ц.Нямдоржоос хариугаа авахын тулд хүүхдүүдийн эрхийг зөрчих эрх тэдэнд бий юу. Ээжүүдийг турхирч, эвлэлдэн нэгдэх сэтгэлээр нь улстөр хийх нь Х.Бат-Ялалтын санаа юу.
“Март”-аар жагссан эмэгтэйчүүд ч энэ жагсаалыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Юм хэтрэхээрээ үнэ цэнээ алддаг гэдгийг сануулсаар байна. Хэрвээ дээрх ээжүүдэд Ц.Нямдоржийг тагнуул мөн эсэхийг тодруулах чин сэтгэл байгаа бол тэмцэх аргаа өөрчил гэж хэлмээр байна.
Хүүхэд бүхэн баярлах эрхтэй. Хүүхэд инээд хөөрөөр цалгих эрхтэй. Хэн нэгэн улстөрч хөөгч, хэн нэгэн сайн дурын уран сайханч, хэн нэгний гар хөл бологч баярын өдрийг бусниулах эрх хэнд ч, хаана ч байхгүй. Тиймээс хүүхдийг баярын өдрийг бохир улстөртэй хутгалж бузарлахгүй байхыг жагсагчдаас хүсье.
Б.Өрнөх
Сэтгэгдэл (25)