Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагаас Г.Нямдорж нарыг шүүх хурал болохоор товлогдоод байсан ч ирэх зургадугаар сар хүртэл хойшлогдлоо.
Мунзуй хочит Г.Нямдорж нь шунахайн сэдэлтээр С.М, Ч.Н, М.Д нартай бүлэглэн өнгөрөгч оны тавдугаар сарын 15-ны өдөр, Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны .. дугаар байрны ... тоот БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Чэн Шинь Гоу Минь" ХХК-ийн ажлын байранд БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Д.Т хүч хэрэглэн заналхийлж, 550 мянган юань /Монгол төгрөгт хөрвүүлбэл 168.888.500 төгрөг/ буюу онц их хэмжээний мөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм.
Мөн тэрээр, энэ хэрэг шалгагдаж байхдаа мөрдөн байцаалтын явцад оргон зайлахыг завдсаныг 2016 оны 10-р сард Хэнтий аймгийн нутаг Норивлин сумаас саатуулан баривчилсан юм. Түүний энэ бүх үйлдэлд Эрүүгийн хуулийн 149.3, 125.2, 261.1-р зүйлд заасны дагуу яллах дүгнэлт үйлдээд байгаа аж.
Сэтгэгдэл (3)