Дорноговь аймгийн Алагтолгойн ордын нүүрсийг өнгөрсөн гуравдугаар сараас БНХАУ-ын Тяньжин боомт руу тээвэрлэж эхэлсэн.
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Олон-Овоо өртөөнөөс 8250 вагон буюу 535 мянган тн нүүрс тээвэрлэж, экспортолсон байна. Ингэснээр “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн тээврийн хэмжээ өнгөрсөн сарын байдлаар 20, экспортын ачаа 27 хувиар өссөн дүнтэй гарчээ.
Тус бүлэг ордоос “Чингисийн хар алт”, “Штанкойл”, “Френдшип” зэрэг компани нүүрс олборлож байгаа юм. Эдгээр компани энэ онд 800 мянган тн нүүрс нийлүүлэх гэрээг өмнөд хөршийн талтай байгуулсан. Цаашид жилд дөрвөн сая хүртэлх тн нүүрс экспортлох боломжтой гэж худалдан авагч тал мэдэгджээ.
Сэтгэгдэл (2)