“Гачуурт” хөгжмийн наадам ирэх зургадугаар сарын 9-нд болно. Эл наадмыг ТМВ компаниас энэ жил анх удаагаа зохион байгуулах гэж буй аж.
Жил бүр хийхээр төлөвлөөд буй энэ наадамд инди рок, поп панк, трап гэх зэрэг хөгжмиин олон урсгалыг сонсох боломжтой бөгөөд шилдэг дижей нар оролцохюм.
Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг сонсогчдод хүргэх зорилготой эл наадам Гачууртад байрлах “Их ам” цогцолборт болно.