Эверестийн оргилд гарах оролдлогыг түүхэнд 4000 гаруй хүн хийснээс 200 нь амиа алдсан гэсэн баримт байдаг аж.
Энэ жилийн авиралтын улирал эхэлснээс хойш тэнд амиа алдсан уулчдын тоо 10-аар нэмэгджээ. Хамгийн сүүлд өнгөрсөн ням гарагт авиралт хийж байгаад амиа алдсан Словакийн уулчны цогцсыг аврагчид майхнаас нь олсон байна. Үхлийн бүс гэгддэг хүчилтөрөгч хамгийн бага байдаг газарт уулчид амьсгал хураасан байжээ. Энэ жил уулын өмнө талаас 382, Төвдийн талаас 120 уулчин оргилд гарсан байна.
Сэтгэгдэл (1)