Мансуурсны улмаас хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Өнгөрсөн ням гаригт л гэхэд Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд 15 настай хоёр хүүхэд газ үнэрлэж нэг нь газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Харин нөгөө хүүхэд нь ГССҮТ-д эмчлүүлж байгаа юм байна. Энэхүү хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.