Манлай баатар Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн зээ охин Лхамжав өдгөө Дархан-Уул аймагт нийтийн байранд амьдарч байгаа талаарх нэвтрүүлэг олны сонорт хүрсэн билээ.
Нэвтрүүлэг гарсны дараах нь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж эх үрсийн баярыг тохиолдуулан түүнд Дархан хотод 2 өрөө байр бэлэглэж байгаагаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн.
Тэрбээр хэлсэн амандаа хүрч хоёр өрөө байраа өнөөдөр бэлэглэлээ. Энэ тухай өөрийн фэйсбүүктэй "За эмээгээ шинэ байранд нь оруулж өглөө.Ээж минь сайхан дээл хийж. Сайхан ч таарлаа.Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны хамт олонд баярлалаа. Эмээ маань урт наслагээ" хэмээн бичжээ.
Сэтгэгдэл (12)