Дэлхий дахин инновацийн хөгжилд анхаарал хандуулж буй энэ үед БНХАУ инновацийн эх орон болохоор хөгжлийн зам нь зурайжээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 оны 8-р сард Монгол Улсад айлчлахдаа, таван жилийн дотор Хятад улс Монголын 250 сэтгүүлчийг Хятад оронд айлчлуулж, тус улсын хөгжил цэцэглэлт, ололт амжилттай танилцахаа амалсан байдаг. Үүний дагуу энэ сарын эхээр Монгол Улсын 50 сэтгүүлч БНХАУ-д айлчилж, тус улсын инновацийн хөгжил ямар түвшинд явж байгааг үзэж, сурвалжлав. Энэхүү арга хэмжээ БНХАУ-ын Жэжиан, Гуандун мужид болсон бөгөөд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридаар ахлуулсан баг Жэжиан муж дахь Ханжоу, Нинбо зэрэг эдийн засаг, аж үйлдвэрийн гол хотуудад зочилж, дэлхийд нэр хүндтэй “Алибаба” групп, мэдээллийн технологийн компаниудын инкубатор болох Dream хотхон, G20 дээд хэмжээний уулзалт болсон барилга байгууламжид зочилж, инновацид суурилсан эдийн засаг, технологийн салбар, урлагийн хотхоны үйл ажиллагаатай танилцсан юм.
Айлчлалын баг эхний өдрөө БНХАУ-ын Шинжлэх Ухаан Технологийн яамаар зочилж, Бээжин хотын Шинжлэх Ухаан Технологийн хороо, Жун Гуань Цунь үндэсний инновацийн туршиц бүсийн үзмэрийн төв, Леяард компани зэргийг үзэж танилцсан юм. БНХАУ өнгөрсөн онд инновацийн судалгааны санхүүжилтэд 1 их наяд 550 тэрбум юань зарцуулсан байна. Энэ нь инновацийн судалгааны санхүүжилтэд зарцуулсан хөрөнгөөрөө дэлхийд хоёрдугаарт жагссан үзүүлэлт аж.
“13 дахь таван жил”-д Хятадын хөрөнгө оруулалт инновацид чиглэх нь нүднээ илт. БНХАУ инновацийн хөгжлөөрөө дэлхийг тэрүүлж буйгийн гол үндэс нь төрийн бодлого гэдгийг албанхын дуулгаж байсан юм. Тодруулбал инновацийн судалгааны ажил хийх зардлын 78 хувийг улсын төсвөөс санхүүжүүлдэг бол 22 хувийг тухайн хувь хүн, аж ахуйн нэгж өөрсдөө гаргадаг аж. Энэ нь инновацийн бүтээл төрөх боломжийг илүү бүрдүүлдэг бөгөөд инновацийн бүтээл, оюуны өмчийг хуулиар чандлан хамгаалж, өндрөөр үнэлдэг байна. Түүнчлэн инновацийн бүтээлийн судалгаанд олон орны эрдэмтэн судлаачдыг оролцуулах боломжийг бүрдүүлж, улмаар инновацийн хотхонг хүртэл бүрүүлсэн байсан юм.
БНХАУ-ын Инновацийн хорооны дарга Зан Шин “2016 онд Хятадын инновацийн судалгааны санхүүжилт 1 их наяд, 550 тэрбум юаньд хүрч, инновацид оруулж байгаа хөрөнгө оруулалтын жагсаалтаараа дэлхийд дэд байранд орсон. Бид сансарын пуужин бүтээх, хиймэл дагуул нисгэх, газрын гүнийг судлах, далайн ёроолд шумбах шумбагч онгоц зэрэг технологийн шинэ ололт амжилтанд суурилсан томоохон төслүүдийг инновацийн хөгжилд суурилан амжилттай хэрэгжүүлж чадсан. Мөн газар тариалан, аж ахуйд инновацийн хөгжлийг нэвтрүүлж, Бээжин, Шанхай зэрэг том хот болон бүх хятадад 16 инновациййн паркийг нээгээд байна. Шинжлэх ухаан, технологи инновацийн хөгжлийн бодлогод зарцуулж байгаа нийт зардлын 70 хувийг аж ахуй эрхлэгчдээс, 22 хувийг төрөөс, 8 хувийн бусад эх сурвалжаас санхүүжүүлэх байдлаар зохицуулж ирсэн. Төрөөс гарах санхүүжилтийн ихэнх нь шинжлэх ухааны суурь судалгаанд зарцуулагддаг. Манай улсын хувьд дэлхийн өнцөг буланд мэргэжил эзэмшүүлэх, залуу эрдэмтэн судлаачдыг эх орондоо ирж ажиллах бүх талын хөшүүрэг бий болгосон. Тухайлбал цалин хангамж, амьдралын баталгаагаар нь хангадаг. Цаашдаа инновацийн хөгжлийн чиглэлд бид 2016 онд баталсан 13 дахь таван жилийн төлөвлөгөөг батлан ажиллаж байна” гэсэн юм.
Сэтгүүлчдийн баг Бээжин хотын Шинжлэх ухаан, технологийн хороогоор зочлов. Энэ үеэр тус хорооны дэд дарга Вэй Жиа Мин ”БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Нэг бүс-Нэг зам” бол бүтээн байгуулалтын зам, инноваци шинэчлэлтийн зам, найрамдлын зам, хамтдаа урагш хөгжин дэвших зам хэмээн тодорхойлсон байдаг. Энэ бодлогын хүрээнд бид Монгол улстай хэрхэн харилцан ажиллах талаар бодлого гарган ажиллаж байгаа. Бид Монгол Улсын зарим сургууль, судалгааны байгууллагатай хамтран ажилласан туршлагатай. Үүндээ үндэслээд цаашид гурван чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаа. Үүнд шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдыг солилцох, өндөр технологийн үйлдвэрүүдэд шууд солилцооны журмаар мэргэжилтэн ажиллуулах, Бээжингийн аж ахуй нэгжүүд монголын аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах шинэ мэргэжил бий болгох, хамтарсан лаборатори байгуулах замаар мэргэжилтэн бэлтгэх, солилцох чиглэлд бодитой ажил хийж болох юм. Эдгээр чиглэлд үр харуулахыг хүсч байна. Хөрш орны хувьд бид байгаль орчин, мал аж ахуй, газар тариалан, хот төлөвлөлт, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр гээд олон чиглэлд хамтран ажиллах боломж нээлттэй байгаа” гэдгийг цохон тэмдэглэсэн юм.
Хятад улс шинжлэх ухаан технологийн салбарт зарцуулж буй хөрөнгө санхүүжилтээр онцгойрохыг чухалчилж байгаа бөгөөд дэлхийд жишиг болсон шинжлэх ухааны бүс байгуулах зорилт тавин ажиллаж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд Шинжлэх ухаан технологийн хороотой танилцах үеэрээ Хятад улс дэлхийд тэргүүлэх инновацийн төв байгуулах хэрэгтэй. Бээжин хот соёлтой Бээжин, шинжлэх ухаанч Бээжин, ногоон хөгжилтэй Бээжин байх ёстой хэмээн байр сууриа илэрхийлжээ. Бээжин хотын шинжлэх ухаан технологийн хорооны Бодлого, хууль журмын газрын дарга Ни Вэнь Лон “Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсан шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн төлөвлөгөөг танилцуулсан. Тэрбээр “2016 оын тавдугаар сарын 31-нд Бээижн Шанхай төвтэй шинэ инновацийн төв байгуулж, бүх хятадын шинжлэх ухаан технологийн салбар гурван алхмаар явахыг дурдсан. Ингээд 2017 оны хоёрдугаар сард Бүх хятадын инновацийн төв байгуулах асуудлаар холбогдох албаныхан хуралдаж дөрөвдүгээр сард нь ажлаа тайлагнаж Инновацийн төв байгуулах шийдвэр гаргасан. Төв 2017-2020 онд 225 ажил хийхээр төлөвлөгөө боловсруулж томоохон шинжлэх ухааны төслүүдийг хэрэгжүүлж, жижиг шинжлэх ухаан технологийн паркийг шинэчлэх, тогтолцоог нь сайжруулах, дэлхийн эрдэмтэн судлаачдыг урьж ажиллуулах зэрэг үүрэгтэй ажиллаж байна. Бид хүмүүс урьж ажиллуулах, судалгааны чанар, шинээр байгуулагдаж буй шинжлэх ухаан технологийн парк зэргээр дэлхийп тэргүүлж байна. Харин Бүх Хятадын хэмжээнд судалгааны үр дүн, инновацийн хөгжилд бэлтгэгдсэн байдал, туршилт, жижиг шинжлэх ухааны паркын хөгжлөөр тэргүүлж байна” гэлээ.
Бээжин хотын Шинжлэх ухаан технологийн хорооны Олон улсын хамтын ажиллагааны газрын дэд дарга Гө Рүйгийн хэлснээр Хятад улс шинжлэх ухааны салбарт олон улстай 1+1+6 гэсэн зарчим баримтлан ажилладаг аж. Одоогоор 50 гаруй улсын 2000 гаржй нэгжтэй хамтран ажиллаж байна. Европ, дундад Канад, дундад Изриальтай 2013 оноос хамтран ажиллажээ. Цаашид олон улсын хурал тогтмол зохион байгуулах, тэргүүлэгч улсуудтай хамтран ажиллах, шинжлэх ухааны томоохон үзэсгэлэн зохион байгуулах, шинээр мэргэжилтэн бэлтгэхийг чухалчилж байгаагаа дуулгалаа.
Харин Монгол Улстай тодорхой төсөлд хамтран ажиллах сонирхолтой байгаа аж. Тухайлбал манай ШУАХ-тай хамтарч уламжлалт анагаах ухааы чиглэлээр, ШУТИС-тай хамтран сэргээгдэх эрчим хүч ашиглах талаар судалгаа хийж байгаа нь хамтын ажиллагааны эхний үр дүн юм байна. Сэтгүүлчдийн баг тухайн өдөр Бээжин хотын Жунь Гуань Цунь үндэсний Инновацийн үзэсгэлэнгийн 4000 м2 талбайтай танхим, видео судалгааны чиглэлийн Леяард компанийн үйл ажиллагаатай танилцаж инноваци бодит амьдралд хэрхэн нэвтэрч байгааг бодитоор үзэж харсан юм. Тус үзэсгэлэнгийн танхимд устөрөгчөөр явдаг автомашин, 3D принтер, ус дахин цэвэршүүлэх хавтан гээд инновацийн бүтээлүүдийг дэлгэн харуулсан байсныг тэмдэглье.
Үргэлжлэл бий.
Б.Батчимэг